О.Дашпагма:Вакцины хоёр дахь тундаа товлолт хугацаандаа хамрагдах хэрэгтэй байна

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.08/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дархлаажуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма“Дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа хэдий ч хэд хэдэн анхаарах зүйл байна. Орон нутагт вакцины хоёрдугаар тунгийн хамрагдалт 67.2, нийслэлд 85.3 хувьтай байна.

Улсын дүнгээр хоёр дахь тунгийн хамрагдалт 75.5 хувьтай явж байгаа боловч орон нутагт вакцины эхний тунгаа хийлгээд 21 буюу түүнээс дээш хоносон 131 мянган иргэн байна.

Хоёр дахь тунгаа хийлгэсний дараа л халдвараас сэргийлэх дархлаа үүснэ гэдгийг сайтар ойлгож, хоёр дахь тундаа товлолт хугацаандаа хамрагдах хэрэгтэй байна.

Харин Улаанбаатарт товлосон хугацаанд давтан тунгаа хийлгээгүй 117 мянган иргэн байгаа. Иргэн та товлолт хугацаандаа багтан өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очин вакцинаа хийлгэхийг уриалж байна.

Дархлаажуулалтын ач холбогдол нь хамрагдалт өндөр байх тусам вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчний өвчлөл, нас баралт, чадвар алдалтаас урьдчилан сэргийлдэг. Олныг хамарсан цар тахлын үед вакцин өвөрмөц хамгаалалт юм.Товлолт хугацаандаа вакциндаа хамрагдах шаардлагатай байна” гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. zochin says

    өдөр шөнөгүй вакцин вакцин гээл байсан. тэгтэл 2 дахь тундаа орсон иргэд чинь ихэнх нь эхнээсээ халдвар аваад хүндрээд эхэллээ. одоо ингэж ярихаа болино уу! хэдэн хүн өвтгөж, хэдэн хүн үхүүлэх гээд байгаа юм бэ? веросэлл чинь дархлаа тогтоохгүй байна!!!

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.