МУГЖ Д.Ганцэцэгийн төрсөн өдөр тохиож байна

Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Аримун” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Д.Ганцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр /2021.06.08/ тохиож байна.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг 2003 онд бүтээгдсэн “Жинжиймаа” киноны Хонгорзулын дүрээр анх олонд танигдаж, “Цахлай”, “Надаар тоглосон хайр” “Хайр”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Нууц амраг чинь болъё”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Атга нөж” тайзны жүжгүүдэд тоглосон билээ.

Харин дэлгэцийн бүтээл болох “Зүүдний үргэлжлэл”, “Миний нууц”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Зүрхээр наадагч” зэрэг кинонд тоглосон юм.

Тэрбээр 2018 онд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Ганчимэгтэй хамтран “Аримун” продакшныг үүсгэн байгуулж 2019 онд “Халуун зүрх” киноны найруулагчаар ажилласан авьяаслаг уран бүтээлч юм.

Таныг урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхан өнө мөнхөд ивээж, сэтгэл оюуны баялаг ертөнц тань уран бүтээлийн онгод хиймориор бялхаж явахын ерөөл өргөе!

кредит 24 онлайн займ zaymi-bistro.ru займ на киви кошелек онлайн срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
вивус займы credit-n.ru займ на карту без отказа без проверки

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …