“Мөнх хаан” кино төсөл хэрэгжинэ

Монголын кино урлагт “Говийн домог”, “Содура” зэрэг олон түүхэн болон баримтат УСК-гоороо үзэгчдийг байлдан дагуулсан “UB пикчерс” кино компанийн уран бүтээлчид “Мөнх хаан” кино төсөл хэрэгжүүлэх болсноо албан ёсоор зарлалаа.

Монголын эзэнт гүрний түүхэн их хаан Мөнхийн амьдрал, замналын тухай энэхүү киноны зохиол нь бэлэн болсон бөгөөд найруулагчид зохиол дээрээ ажиллаад эхэлжээ. Мөнх хааны үйл хэрэг бол Монголын эзэнт гүрний хамгийн ихээр мандан бадарсан яруу өргөн түүхийг хамарна. Киноны зураг авалт энэ агуулгаараа үлэмж цар хүрээтэй хийгдэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид бүх талаар судалгаагаа нарийвчлан хийж байгаа ажээ. 

Түүхэн туульсын, уран сайхны бүрэн хэмжээний энэхүү бүтээлийг гадаад дотоодын олон үзэгчдэд зориулан бүтээх бөгөөд кино найруулагч, продюсер, кино жүжигчид өргөн далайцтай ажиллах онцгой томоохон төсөл юм.

Монголын түүх бол дэлхийн түүх байдаг. Энэ түүхийн үнэнийг зарим талаар гуйвуулах, өөрчлөх, бусад олон хэлбэрээр үнэнээс ангид харуулах явдал багагүй болсон энэ цагт монгол уран бүтээлчид, тэр тусмаа UBS телевизийн ерөнхий захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжаваар тэргүүлсэн багийнхан үнэнд хамгийн ойр дөхүүлсэн уран бүтээл хийнэ гэдгээ илэрхийллээ. 

“Мөнх хаан” кино зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ү.Хүрэлбаатар, н.Батсүх, Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжгийн зохиолч Ш.Гүрбазар, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр нар хамтран туурвижээ.   

манимен займ онлайн zaymi-bistro.ru займ на киви без привязки карты
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на киви кошелек без отказа credit-n.ru займы онлайн на карту без проверок срочно

Санал болгох мэдээ

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …