Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ёрөө Туул голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 7-9 хэм дулаан байна.

быстрый кредит без проверок zaymi-bistro.ru кредит под 0 на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрые кредиты с плохой кредитной историей credit-n.ru займ на карту сбербанка мгновенно

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …