Жүдо ДАШТ: МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Унгар улсын Будапешт хотод өчигдөр /2021.06.06 /жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд явагдаж аваргуудаа тодрууллаа.

Манай улсаас эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -60кг жинд ОУХМ Л.Өнөболд нар барилдлаа.

Эмэгтэйчүүдийн -48кг жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Түмэн шувуут” компанийн тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эхний тойрогт 2021 Ташкентийн гранд сламын хүрэл медальт Сербийн Милица Николичтэй учраа таарч торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн -60кг жинд анх удаагаа дэлхийн аваргад зодоглож буй залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин ОУХМ Лхагважамцын Өнөболд эхний тойрогт 2018 оны Европын залуучуудын аварга Украйны Дилшот Халматовийг цэвэр, АНУ-ын Адонис Диазийг, Эквадорийн Ленин Пресиадо нарыг тус тус цэвэр ялж шөвгийн 4-ийн төлөөх барилдаанд 2019 оны Абу Дабигийн гранд сламын алт, 2021 оны Тель Авивын гранд сламын хүрэл медальт Казахстаны Гусман Кыргызбаевт цэвэр ялагдсанаар дагаж барилдахаар болсон юм. Дагах барилдаанд Азарбейжаны Карамат Хусейнов вазари үнэлгээгээр ялагдсанаар шагналт 7-р байрт шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн эхний тойрогт гоц мөргөөд 2-р тойрогт БНСУ-ын О Ён-Жүтэй учраа таарч цэвэр яллаа.

Улмаар олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Галбадрахын Отгонцэцэгтэй барилдан нэмэлт цагт торгуулиар ялж, шөвгийн 4-н төлөөх барилдаанд 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Вакана Когад цэвэр ялагдлаа.

Дагах барилдааныг 2020 оны европийн аварга, 2020 оны Дюссельдорф, 2021 оны Тель Авивын гранд сламын аварга Францын Ширин Боуклиг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан бөгөөд хүрэл медалийн төлөө тус жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Косово улсын тамирчин Дистриа Красникитэй барилдаан хийж нэмэлт цагт буулгаснаар хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн Монголын жүдочдоос дэлхийн аваргаас 4 дэх медалиа хүртсэн цорын ганц тамирчин болж нэрээ мөнхөллөө. Тэмцээний эхний өдөр манай баг тамирчид 1 хүрэл медаль /МУГТ М.Уранцэцэг/, 7-р байр /ОУХМ Л.Өнөболд/ гэсэн амжилтаар дэлхийн аваргад оролцож буй 118 орноос 5-р байрт жагсаж байна.

быстрый кредит без проверок zaymi-bistro.ru кредит под 0 на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый кредит онлайн на карту credit-n.ru займ на карту срочно круглосуточно

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …