“Ододтой Бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорлоо

Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуг “Монгол” телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болголоо.

Тэгвэл гурван сарын турш үргэлжилсэн “Ододтой бүжиглэе” шоуны ялагчийг тодруулах финалын шалгаруулалт /2021.06.06/өчигдөр болж үзэгчдийн хамгийн өндөр саналаар Б.Баттөр, Б.Халиун нар шоуны ялагчаар тодорлоо.
“Ододтой бүжиглэе”шоуны ялагчаар тодорсон Б.Баттөр, Б.Халиун нар шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивлах болсноо зарлалаа.

Харин шоуг зохион байгуулагчдын зүгээс хамтрагч бүжигчин Б.Халиунг 10 сая төгрөгөөр шагнахаар боллоо.

Шоуны нэгдүгээр улирлын ялагчаар тодорсон Б.Баттөр нь “Ангууч” нэрээрээ сошиалд танигдсан тэрээр томоохон компаниудын рекламын нүүр царайгаар тодроод зогсохгүй “Сайн уу, амьдрал минь 2” кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн. Мөн олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-ний багийн төрөлд өрсөлдөөд алтан медаль хүртээд зогсохгүй Zorky’s MMA клубийн холимог тулааны шилдэг тамирчин юм.

Түүний бүжгийн хамтрагч Б. Халиун нь бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, бүжгийн спортоор 6 жил хичээллэж буй бүжигчин, бүжгийн багш, дасгалжуулагч юм. Сүүлийн үед залуусыг байлдан дагуулж буй “Шарка Барка” dance чалленжийг явуулж байгаа шинийг санаачлагч юм.

BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars” шоу нь 2004 оноос эхлэн нийтдээ дэлхийн 60 гаруй улсад амжилттай зохион байгуулагдсан. Улмаар дэлхийн хамгийн амжилттай телевизийн шоу нэвтрүүлэг болж гиннессийн номонд бичигдсэн юм. Дүрэм нь тун энгийн бөгөөд олны танил хүмүүс мэргэжлийн бүжигчидтэй хамтарч үзүүлбэр үзүүлэх ба шүүгчдийн оноогоор болон үзэгчдийн санал хураалтаар дүгнэгддэг юм.

Тэгвэл олны танил эрхмүүд мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжиглэдэг шоуны нэгдүгээр улиралд Сагсан бөмбөгийн спортын мэргэжлийн шилдэг тамирчин Т.Санчир, Б.Баттөр буюу “Ангууч”, “Эмоци” продакшны залуу жүжигчин Т.Бадамжав, дуучин Ч.Уранхолбоо, жүжигчин Д.Ганцэцэг, дуучин Д.Намсрайноров, жүжигчин Ч.Ундрал, дуучин С.Эрдэнэцэцэг, модель, жүжигчин Ц.Аззаяа, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Рэппэр Н.Цэцэнбилэг, дуучин Б.Маралжингоо нарын уран бүтээлчид амжилттай оролцлоо.

Харин шоуны шүүгчээр МУСТА, жүжигчин Э.Ууганбаяр, МУСТА, бүжиг дэглээч, найруулагч Ш.Баасан, Монголын Бүжгийн Спортын Холбооны шүүгч, “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч О.Саранхүү, “Поп дива” С.Наран ажилласан билээ.

Холбоотой мэдээлэл
18 Comments
  1. зочин says

    Анхнаасаа эзэн нь тодорхой байсан. Ууганаа, Наран хоёр илт Жерриг дарсан. Бүх хүнд ойлгомжтой Жерри Хөлөгөө 2 илт давуу ялсан..

    Саналыг шууд харуулах ёстой. Санал луйвардсан гэж ойлгож байгаа.
    Үнэхээр үзэгчийн саналаар шалгаруулах байсан бол феналын шатанд шүүгч нар худлаа бүгдэд нь 40 оноо өгдөг бол ойлгомжгүй. Монгол HD анхаарах хэрэгтэй. Саналыг шууд сонгууль шиг харуулах ёстой.

    Дүгнэж хэлэхэд Аззая хасагдах ёсгүй. Цэцэнбилгийг хасах байсан. Мөн Ганцэцэгийг бас луйвраар хассан. Дөлгөөн-Аюуш бас хасагдахгүй байсан.

    Шүүгч нар мэргэжлийн 3 юмуу 5 байх ёстой. 4 шүүгчийн нэг нь илт давуу эрх эдэлж болохгүй гээд хойшид сургамжтай үүднээс саналаа бичлээ.

    Ууганаа гэж сэтгэл хөөрлөөр чалчдаг, Наран гэж ямарч шүүгчийн мэдлэггүй сонирхогчидийн шүүгчээр тавьсан нь танай тедевизийн бодлогын алдаа байлаа.

    1. Оргил says

      Дэмжиж байна

  2. Оогий says

    Battur Haliun uneheer tasarhai bujiglesen uzej suuhag uramtai zorison zorilgo Haliun sain bagshilsand Amjiltand hursen Sain saihniig eruue

  3. Anonymous says

    нэг гоё шоу ч үзэж чапахгүй заавал шүүмжилж байж сэтгэл нь ханадаг юм байх даа гоч л шоу болсон штэ

  4. Anonymous says

    goe eznee olson shagnal

  5. me says

    goe eznee olson shagnal

  6. Anonymous says

    Tavilttai shou

  7. Anonymous says

    Hamgiin ehnii zurag Anguuchiin eej ni yum uu?

  8. зочин says

    Үнэхээр сайхан зохион байгуулсан монгол залуучууд маань ямар мундаг авьяастай юм бэ? Халиун Ангууч 2 үнэхээр мундаг байсан анхнаасаа л үзүүлбэр бүр дээр төгс байсан нийгэмд эерэг нөлөөлөл авчирсан сайхан тэмцээн байлаа. Ийм шоу, тэмцээн олон байж залуус маань чадвараа харуулахаар цаг заваа сайн зүйлд зориулж байвал сайхан байна.

  9. erka says

    eo ter saranhuu gej nobshiin huuhnees buh um bolj bna beree turuulgeh gej uilj unjaad yasan jujglej duusdgui gichii be haliun battor 2 sain bujgelsen ter ropot maygiin bujgelsen bujig bol yagaadch 40 onoo abah bujig bish 30 onoo abbal ih um baisan uman deer hadam eh uilj jujig tabiad mongold unen um alga boes shougaas abhuulaad dandaa tabilttai hogiin um hiih um uhej baisan saranhuu mini erten bujgiin sportoos zailaarai hamag um nobsh bolgoj bna shuu

  10. Anonymous says

    Өөр хүн түрүүлэх вий гэж их айсан шүү, тэгээд гэрийнхнийхээ утаснаас болон өөрийнхөө утаснаас дахин дахин мессэж явуулсан. Ашгүй ялчихлаа. Ер нь бол маш шударга болсон. Анхнаасаа л мундаг байсан.

  11. Anonymous says

    Бадамжав илүү байсан

  12. Anonymous says

    сайхан залуус бүжиглэж ялсанд баяртай байна үнэхээр манай монгол залуус авьяастай банйа

  13. Зочин says

    Баяр хүргэе. Болж байна шүү.

  14. зочин says

    ялагч зөв болсон маргаангүй олон хүний хүч хөдөлмөр шингэсэн сайхан шоу болсон юм үнэнээрээ сайхан аз болж хөрөнгөтэй хүн телевиз ажиллуулж бас урлаг сонирхдог болж таараад олон олон гоё шоу үзүүллээ шүү дээ энд асар их мөнгө бас хөлс хүч сэтгэл хандлага цаг зав бүгд ниилж байж ийм хэмжээний юм болно хэрийн хүн зориглож орохгүй хүмүүст урам өгөх хэрэгтэй амаар ярих амархаан бадамжав сайжирсаан үнэн гэхдээ арай биш дараа байж болох юмаа

  15. йаб says

    Түрүүлсэн хоёр бол Дэлхийн өмнө Монголыг төлөөлөхөд сайхан хос. Чадвартай. галтай цогтой. газраар нэг пагдгайж навсайсан намхан юуун жерри мэррий ккк

  16. Би says

    Бадамжав илүү бсаан гэвч адилхан залуус харин уранхолбоогоос түрүүн намсрайноров хасагдах бсан дөлгөөн аюушаас түрүүлж санчир хасагдах бсан дуучин ану бол санчир намсрайноров оос альчталаараа илүү цэцээ хасагдаж аззаяа үлдэх бсан шүүгчид зх заримдаа сэтгэлийн хөөрөлд автах юмаа

  17. z says

    chin unenees bol jiri sain bsan

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.