Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт халдварын тархалтын “Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг 2021.06.30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд сунгалаа.

Дээрх хугацаанд хязгаарлалт тогтоох аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн жагсаалтыг хавсралтаар баталлаа.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын байранд халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажилтан, алба хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захиралд үүрэг болгож байна.

Барааны зах, дэлгүүр, худалдаа, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хувиарийг өдөр бүр 10:00 цагаас 18:00 цаг хүртэл, хүнсний зах, супермаркет, хүнсний бөөний төв дэлгүүрүүдийн ажиллах цагийн хувиарийг өдөр бүр 08:00 цагаас, орой 20:00 цаг хүртэл, ресторан, цайны газар, кофе, шоп зэрэг үйлчилгээний газруудын цагийн хуваарийг өдөр бүрийн 10:00 цагаас 17:00 цагийн хооронд 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулах, архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг өдөр бүрийн 15:00 цагаас хойш хязгаарласан байна.

Увс аймгийн Засаг даргын Тамгын Газар

быстро займ на карточку zaymi-bistro.ru кредит без верификации карты
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк credit-n.ru займы на яндекс деньги мгновенно

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …