Г.Занданшатар:Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа муу зээлийн “хар жагсаалт”-ын мэдээлэлд тохируулга хийж, дахин зээл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр  /2021.05.28/  худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийж, эдийн засгийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар“Төрөөс эдийн засгаа хөгжүүлэх салбар, төсөлд санхүүжилт олгох чиглэлд бодлогоор дэмжиж ажиллана. Цаашаа зээлийн хүү бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авна. Өнгөрсөн жилийн хугацаанд зээлийн хүү дунджаар 1.7 нэгжээр буурсан. Цаашдаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн бодлоготой, зохион байгуулалттай ажиллах чиглэл рүү явах ёстой. Худалдаа, аж үйлдвэрийн зөвлөлийг УИХ-ын даргын дэргэд байгуулахаар болсон. Цар тахлаас болж дэлхийн олон улсад хатуу хөл хорио тогтоосны нэг нь манай улс. Цар тахлаас болж үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийг нэг гараанаас гаргах, их сэргэлтийн бодлогыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас дэвшүүлж байгаа. Өнөөдөр Монголбанкны удирдлагуудтай ярилцаж, Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа муу зээлийн “хар жагсаалт”-ын мэдээлэлд тохируулга хийж, дахин зээл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган (2021.05.01-ний өдрийн байдлаар) иргэний муу /хугацаандаа зээлээ төлөөгүй, хоцорсон, зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй/ зээлийн хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, дахин зээл авах боломж олгож байна. Энэ бол өршөөл биш, нэг удаагийн тохируулга юм. “хэмээн мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн санд 65.105 иргэний 879 тэрбум төгрөгийн зээл, 2428  аж ахуйн нэгжийн 2.2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа. Муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болж байна. Харин цаашдаа иргэн, аж ахуйн нэгжүүд муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдаад явна гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.

займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru займ на кредитную карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
микрозайм без залога credit-n.ru деньги онлайн займ на банковскую карту

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …