“Унаган хайр” дууны эзэн, жүжигчин Б.Нармандахад Гавьяат жүжигчин цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн зарлигийн дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо.

Энэ үеэр  ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Унаган хайр” дууны эзэн, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Батсүхийн Нармандахад Гавьяат жүжигчин цол олголоо.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Нармандах“Энэ билэгт сайхан өдөр Төрийн ордондоо төрийнхөө сайхан шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Баярлаж байгаа маш олон хүмүүс байна. Хамгийн түрүүнд өсгөж хүмүүжүүлсэн аав, ээж, сурган хүмүүжүүлсэн багш нартаа, хамт олондоо хүлээсэн сэтгэлийн урмын үгээр тэтгэж байсан үзэгч, түмэндээ маш их баярлалаа.

Та наргүй бол уран бүтээлч бид хэнсэн билээ. Уран бүтээлч хүн өөрийнхөө уран бүтээлд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд төр засаг маань хэзээ нэгэн цагт энэ сайхан хайр хишгээ хүртээдэг юм байна. Унаган хайр жүжгийн дууг 30 гаран жилийн өмнө оюутан байхдаа дуулсан. Түүнээс хойш маш олон жүжиг, киноны дууг дуулсан. 1980-аад оны кино, жүжгийн олон дууг дуулсан. Энэ бол мундаг хөгжмийн зохиолч, дууны шүлэг зохиодог агуу уран бүтээлчдийн надад итгэсэн итгэлээр бүтсэн сайхан бүтээлүүд байлаа.Миний ихэнх амьдрал драмын урлагтай холбоотой. Би Улсын филармони, Армийн драмын театр, УДЭТ олон хамт олонтой ажиллаж ирсэн. Хамтран ажилласан уран бүтээлчид, театрын арын албаныхандаа бүгдэд нь баярлалаа.”хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

онлайн займ на карту маэстро zaymi-bistro.ru займ онлайн на киви кошелек срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
екапуста займ онлайн на карту credit-n.ru займ на киви кошелек мгновенно

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …