Б.Нармандах:Уран бүтээлч хүн өөрийнхөө уран бүтээлд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд төр засаг хайр хишгээ хүртээдэг юм байна

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр /2021.05.28/ Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Энэ үеэр УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандахад Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат жүжигчин цол тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Нармандах“Энэ билэгт сайхан өдөр Төрийн ордондоо төрийнхөө сайхан шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Баярлаж байгаа маш олон хүмүүс байна. Хамгийн түрүүнд өсгөж хүмүүжүүлсэн аав, ээж, сурган хүмүүжүүлсэн багш нартаа, хамт олондоо хүлээсэн сэтгэлийн урмын үгээр тэтгэж байсан үзэгч, түмэндээ маш их баярлалаа.

Та наргүй бол уран бүтээлч бид хэнсэн билээ. Уран бүтээлч хүн өөрийнхөө уран бүтээлд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд төр засаг маань хэзээ нэгэн цагт энэ сайхан хайр хишгээ хүртээдэг юм байна. Унаган хайр жүжгийн дууг 30 гаран жилийн өмнө оюутан байхдаа дуулсан. Түүнээс хойш маш олон жүжиг, киноны дууг дуулсан. 1980-аад оны кино, жүжгийн олон дууг дуулсан. Энэ бол мундаг хөгжмийн зохиолч, дууны шүлэг зохиодог агуу уран бүтээлчдийн надад итгэсэн итгэлээр бүтсэн сайхан бүтээлүүд байлаа.Миний ихэнх амьдрал драмын урлагтай холбоотой. Би Улсын филармони, Армийн драмын театр, УДЭТ олон хамт олонтой ажиллаж ирсэн. Хамтран ажилласан уран бүтээлчид, театрын арын албаныхандаа бүгдэд нь баярлалаа.”хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

срочно нужны деньги на карту сегодня zaymi-bistro.ru моментальный займ на киви кошелек онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит онлайн на карту долгий срок credit-n.ru онлайн кредит круглосуточно

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …