ЗГ:Олимп, Паралимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмэхээр болов.

Шаардагдах хөрөнгийг  Биеийн тамир, спортын улсын хороо 2021 оны батлагдсан төсвөөсөө гаргана.  Шигшээ багийнхан сарын 650-800 мянган төгрөгийн цалинтай байсан юм.

Үндэсний шигшээ багийн тамирчид Олимп, Паралимпийн 30 эрх авсан.

Ирэх сарыг дуусах хүртэл 10 төрөлд 31 эрх нэмж авах боломжтой гэж тооцоолжээ.

Үндэсний шигшээ баг спортын 22 төрлөөр хичээллэдэг 196 тамирчин, 44 дасгалжуулагч, 34 бэлтгэл хангагч, нийт 274 хүний бүрэлдэхүүнтэй юм.

быстрые кредиты с плохой кредитной историей zaymi-bistro.ru займ на карту сбербанка мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на карточку credit-n.ru займ на длительный срок онлайн

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …