Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой боллоо

Өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой боллоо.

Харин www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна. Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдсэн байна.

2021 оны зургаадугаар сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ.

✅18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн

✅Гэр орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн

✅Хорих ангиас суллагдсан иргэн

✅Өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмжүүд

✅Онцгой тохиолдлын тэтгэмжүүдийг ехаламж системд нэвтрүүлнэ.

Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмснээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ.

Иргэд ehalamj.mn цахим хуудас, төрийн үйлчилгээний цахим машин “ТҮЦ” машин, ebarimt аппликэйшн, емонголиа зэрэг системийг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм.

Иргэн та www.ehalamj.mn системрүү хандаж хүүхдийн мөнгөн тэтгэмждээ бүртгүүлээрэй.

займ онлайн заявка zaymi-bistro.ru взять займ на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.