НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч Дэвид Бекхэм вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч, алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм дэлхийн дархлаажуулалтын долоо хоногт зориулан видео уриалга гарсан бөгөөд тэрээр цар тахлын энэ хүнд үед эцэг, эхчүүдийг КОВИД-19-ийн эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдаж, үр хүүхдээ хамгаалахыг уриалжээ.

Мөн хүүхдүүдээ заавал хийх товлолын вакцинд нь хамруулж, үхлийн аюултай сахуу, улаан бурхан, халдварт саа зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг давхар уриалж байна.

“Өнгөрсөн жил КОВИД-19 цар тахал бидэнд их зүйлийг ойлгууллаа. Тэр дундаа вакцины ач холбогдлыг илүү сайн мэдрүүллээ. Би НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч ажилладаг болсноор миний хайртай дотно хүмүүсийн эрүүл мэндэд вакцин ямар чухал болохыг илүү сайн ойлгодог болсон. Харамсалтай нь дэлхий дээр аюулт өвчнөөс аврах товлолын вакцин хийлгэж чадахгүй олон сая хүүхдүүд байна. Тиймээс Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг миний бие дэмжиж, эцэг, эхчүүдийг вакцинд хамрагдахыг уриалах боломж олдсонд баяртай байна” гэж Дэвид Бекхэм хэлжээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн бусад Элч, дэмжигчид болох жүжигчин Орландо Блүм, Софиа Карсон, Оливиа Колман, дуучин Анжелик Киджо, сагсан бөмбөгийн од Жереми Лин, жүжигчин Алисса Милано, дуучин Жесси Уэйр зэрэг одууд вакцины ач холбогдлын талаар цуврал ярилцлагуудыг цахимаар хийжээ. Мөн Бенин, Индонези, Иордан, Перу зэрэг улс орнуудад ажиллаж байгаа эмч, багш, вакцины мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг, туршлагаасаа энэ дархлаажуулалтын долоо хоногийн хүрээнд хуваалцжээ.

быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …