Р.Гантөгс “Токио -2020” олимпын бамбарын буухианд оролцоно

Токиогийн олимпын наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпын бамбар аян замдаа гарсан байгаа.

Токиогийн олимпын бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Фүкүшимагаас эхэлсэн нь ч учиртай. 2011 онд Фүкүшимад болсон газар хөдлөлт, цүнамигийн уршгаар олон хүн амь насаа алдсан. Токиогийн олимпын бамбар энэ мужаас гараагаа эхэлж байгаа нь Фүкүшима болон Япон улс энэ гамшгийг даван гарсныг дэлхий дахинд харуулах зорилготой юм.

Бамбар Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод долдугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах болно.

Бамбарын аялах муж, хот, дүүрэг бүр Бамбарын буухианд гүйх хүмүүсээ тодруулж, нутгийнхаа алдартнуудыг энэхүү хүндэт арга хэмжээнд урьж байгаа билээ.

Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу оролцохоор болжээ. “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг энэхүү нэр хүндтэй буухианд томилсноо Тоттори мужаас зарлалаа.

Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ. Р.Гантөгс багш Монголын сонирхогчдын сүмо төдийгүй мэргэжлийн сүмод ч маш их гавьяа байгуулж байгаа манай шилдэг мэргэжилтэн.

Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байгаа. Озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога нар түүний гарын шавь нар нь юм.

Р.Гантөгс энэ сарын 22-нд 19:00 цагаас Тоттори хотын Бамбарын буухианд оролцоно.

онлайн займ на киви кошелёк zaymi-bistro.ru займы на яндекс деньги мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
манимен займ онлайн credit-n.ru займ на киви без привязки карты

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …