С.Чойжамц: Зун хөнгөн хооллож байна гээд мах идэлгүй, дан ногоогоор хооллох нь тийм ч зохистой биш

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Тасгийн их эмч С.Чойжамцтай зуны улиралд хэрхэн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-Зуны улирлын мөн чанар, онцлог нь юу вэ?

– Хий өвчин нь хаврын улиралд хурж, зуны улирлын сэрүүн чадлаар хөдөлж, бүлээн чадалтай намрын улиралд амарлидаг. Зуны улиралд хур бороотой, сэрүүн байдаг учраас хий өвчин хөдөлдөг. Сэрүүн чадалтай улирал учраас гүйцэт боловсроогүй жимс ногоо, хүйтэн ус, ундаа, сэрүүн чанартай ямааны мах, тэмээний мах зэргийг хэрэглэхэд тохиромжгүй. Хэтэрхий нимгэн хувцаслаж даарах, хүнд хүчир ажил хийх, удаан юм идэлгүй өлсгөлөн явах, нойргүй явах, ядрах зэргийг тэвчих хэрэгтэй. Эдгээр нь хий өвчнийг хөдөлгөдөг учраас зуны саруудад эдгээрийг анхаарах хэрэгтэй.

-Зун хүнд хоол иддэггүй гэдэг ч өдөр болгон л махтай хоол иддэг нийтлэг хэрэглээтэй байна шүү дээ. Энэ нь хэр зохистой вэ?

-Зуны улиралд хүний биеийн шар үсний нүх сүв нээгддэг учраас ходоодны галын илч буурч бодисын солилцооны үйл ажиллагаа сулардаг. Тиймээс ходоодны галын илчид тохируулан шингэхэд хялбар хоол унд хэрэглэх хэрэгтэй. Голчлон зутан, хонины махтай шөлтэй хоол идвэл сайн. Цагаан идээг сайн хэрэглээрэй. Энэ нь хийг маш сайн дарж өгдөг. Зун хөнгөн хооллож байна гээд мах идэлгүй, дан ногоогоор хооллох нь тийм ч зохистой биш. Хонины махтай шөлтэй хоол нь хийг дардаг тул зун мах хэрэглэж болохгүй гэх өрөөсгөл ойлголтоор махны хэрэглээгээ хэт багасгаж болохгүй. Цагаан хоол гэдэг нь цагаан идээг хэлж байгаа шүү дээ. Тиймээс шинэхэн гарсан цагаан идээг сайн хэрэглээрэй гэж зөвлөе. Харин дээр хэлсэнчлэн хүйтэн сэрүүн ус, ундаа, ус ихтэй гүйцэд боловсроогүй жимс, ногоо, ямаа, тэмээний махыг аль болох хэрэглэх хэрэггүй. Эдгээр нь хийг үүсгэдэг. Хий хөдөлж байгаа үед хий үүсгэдэг хоол унд хэрэглэвэл улам арвидаж өвчлөх эрсдэлтэй.

-Зун халуун учраас жимс, хүйтэн ус ундааг түлхүү хэрэглэдэг шүү дээ. Жимсээр хооллодог хүмүүс ч бий?

-Аливаа зүйлийг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулахгүй байх нь чухал. Тиймээс зун жимс идэх хэрэгтэй гэсэн буруу ойлголтоос болж хэтрүүлж болохгүй. Аливаа зүйлийг зохистой хэмжээнд нь барих нь чухал шүү дээ.

-Зуны улирлын мөн чанартай уялдаж ямар өвчин сэдрэх магадлалтай вэ?

-Зүрх судас, бөөр, олгойн өвчин илүү их хөдөлдөг. Бөөр нь усан махбодтой доод биед оршдог хүний биеийн усны үйл ажиллагааг зохицуулдаг эрхтэн юм. Уламжлалт анагаах ухаанд эх, хүү, дайсан, нөхөр гэсэн махбодын онол байдаг. Үүний дагуу авч үзвэл бөөрний дайсан махбод нь зүрх учраас бөөрний өвчнөөс шалтгаалаад зүрх өвдөх магадлал бий.

Хий мөн чанартай хүмүүс, эцэнхий туранхай хүмүүс, архаг сэтгэцийн өвчтэй, бөөр, зүрхний архаг өвчтэй хүмүүсийн өвчин сэдрэх магадлалтай тул эдгээр хүмүүс өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Зун дулаахан байдаг гээд нимгэн хувцаслаад даарах, хэтэрхий их ярих, уйлах, стерсстэх гэх мэт сэтгэлийн үйлийг ихдүүлж, хийг хөдөлгөснөөр зүрх судас, бөөр өвчлөх эрсдэлтэй. Тиймээс энэ бүхнийг анхаарч хийг амарлиулах урьдчилан сэргийлэх зорилгоор эм тан уух, бариа засал, төөнүүр, жин зэрэг эмчилгээнүүдийг эмчид үзүүлэн шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэвэл сайн.

-Тухайлбал, ямар эмчилгээ хийлгэх вэ?

-Улиралдаа тохируулан идээ унд, явдал мөрийг зохистой байлгаснаар аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Үүнийг уламжлалт анагаах ухаанд ихээхэн чухалчилдаг. Түүнчлэн улиралд бүрд тохирсон өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээнүүд байдаг. Тухайлбал, хавар бөөлжүүлэг, зун зөөлөн шимт, намар туулга гэх мэт эмчилгээг хийлгэж, өвчнөөс урьдчилан сэргийлж болдог. Үүнийг эрүүл хүн ч хийлгэж болдгоороо онцлогтой. Юун түрүүнд дээр дурдсан идээ унд, явдал мөрийн зөвлөгөөг сайтар анхаарах хэрэгтэй. Унтах ёстой цагтаа унтаж, ядрахгүй байх, өлсгөлөн явж, мацаг барьж болохгүй. Сэтгэл санаагаа маш тайван байлгаж, ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Зун амралтаа авахгүйгээр ажилладаг хүмүүс байдаг шүү дээ. Жилийн дөрвөн улиралд ямар ч амралтгүй ажиллах нь хор уршигтай. Тиймээс зуны улиралд амарч, байгальд гарч, сэтгэл санаагаа амраах нь маш чухал. Шар тос, үрийн тос нь хийг дардаг тул шар тосыг хоол ундандаа хэрэглэх болон хөл, гар, үе мөч, биеэ тослох, илэх зэргээр хэрэглэж болно. Мөн уламжлалт анагаах ухааны эмнэлэгт хандаж бүтэн хий дарах биеийн зөөлөн бариа, төөнүүр, жин, зөөлөн шимт зэрэг эмчилгээг хийлгээрэй. Зөөлөн шимт нь уламжлалт анагаах ухааны таван үйлийн нэг бөгөөд доод биеийн хүйтэн хийг дарах үйлчилгээтэй хамгийн сайн эмчилгээнүүдийн нэг.

-Зөөлөн шимт эмчилгээг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл хүн ч хийлгэж болно гэсэн. Гэхдээ хийлгэж болохгүй заалттай хүмүүс бий юу? 

-Зөөлөн шимт эмчилгээг усан хаван, цайвар хаван, элэгний өвчин, цагаан мах эргэх өвчний үед болон цус шарын хувь ихтэй хүнд хийж болдоггүй. Зөөлөн шимт зэрэг бүлээн эмчилгээг халуун өвчинд хийвэл улам ихэсгэх учраас цус шарын өвчтэй хүнд хийх тохиромжгүй.

М.Ариунсувд

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

кредит 24 онлайн займ zaymi-bistro.ru займ на киви кошелек онлайн срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
манимен займ онлайн credit-n.ru займ на киви без привязки карты

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …