Элчин сайд Майкл С.Клеческийг Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах асуудлаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл С.Клеческийн хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тус Элчин сайдын яамны холбогдох ажилтнуудтай уулзлаа. Уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамнаас Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн болон албаны хүмүүс байлцав.

Уулзалтаар сонгуулийн бэлтгэл ажлын явц, сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт багтсан цаашид хийх ажлуудын талаар мэдээлэл өгч Элчин сайдын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран онцгой нөхцөлд сонгууль зохион байгуулж байгаа талаараа дурдаж, нийт иргэдийнхээ сонгох эрхийг хангах тал дээр анхаарч ажиллаж байна хэмээгээд Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс ноён Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ажиглахыг урилаа.


СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

быстрый кредит онлайн на карту zaymi-bistro.ru займ на карту срочно круглосуточно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
деньги на карту без отказов срочно credit-n.ru взять займ на карту без отказа онлайн

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …