“Алтан бийр-15” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн уламжлалт “Алтан бийр-15” үзэсгэлэн цахимаар амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдийг тодрууллаа.

“Алтан бийр-15” үзэсгэлэнгийн тэргүүн байрт “LAND” бүтээлээр уран бүтээлч Л.Очирсүх шалгарч, “Алтан бийр” цом, мөнгөн шагнал, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ хийх нэг жилийн эрхээр шагнууллаа.

Харин “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ээр уран бүтээлч С.Балжиннямын  “Найман нуур” бүтээл тодров.

Энэхүү үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Монголын Урчуудын Эвлэлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-ийн тэргүүн С.Зэсээ, Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн Н.Отгонбат нар  гардуулсан юм.

Л.Очирсүх

“LAND”

Керамик

Дэлхий даяар модыг тасдаж хүн төрөлхтний хөгжилд ашиглаж байгаад уг бүтээлээрээ сануулж байна. Мод ургахдаа маш удаан хугацааг зарцуулан хүн болон амьтанд амьдрал бэлэглэх хүчийг өөртөө агуулж байдаг. Энэхүү бүтээлийн материал нь бидний газар шорооны нэгэн хэсэг шавраар бүтээгдэж модны хэв шинжийг агуулан гол цуурсан хэсэгт алтан паалан ашигласан нь модны хэрчим бүр үнэ цэнтэй гэдгийг илэрхийлнэ.

С.Балжинням
НАЙМАН НУУР 
Зотон тос        

микрозайм без залога zaymi-bistro.ru деньги онлайн займ на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит онлайн на карту долгий срок credit-n.ru онлайн кредит круглосуточно

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …