Хос хэлтэн монгол болох бэлээхэн жор

Юугаа хадуураад эхлэв хэмээн хараал урсгахыг чинь тэвчинэ. Тэнгэрийн юм ярилаа хэмээн гулигахыг чинь харин тэвчиxгүй. Монгол маань хөгжихгүй байна, нэг байран дээрээ удтал (дэндүү удаан!) дэвхцэж байна. Харин ч зарим талаараа уруудаж байна. Хүн ард нь доройтож байна. Гарын ая даахгүй эмзэг (үгээгүй ядуу!) болж байна. Тэр хоцрогдол ядуурлыг чинь арилгах арга зам хайгаад л би хадуурч байгаа хэрэг шүү дээ.

Хөгжлийн түлхүүр маань англи хэл биш байгаа? Дунд сургуулийн нийгмийн ухааны хичээлүүдийг эх монгол хэлээр нь, харин байгалийн шинжлэх ухааны бүх хичээлийг шууд англиар заадаг тогтолцоо руу нэн яаралтай шилжмээр байна. Байгалийн гэдэгт тоо, физик, геометр, хими, биологи гэдгээс гадна газар зүй, мэдээлэл зүй, эрүүл мэнд, мөн шинээр нэмж оруулах технологи, статистик гэхчлэн өөр олон хичээлүүдийг нэрлэж болно. Илтгэх урлаг, жүжгийн хичээлүүд монгол, англиар оруулмаар байна гэхчлэн зохиогч би 2015 оны 6 дугаар сард baabar.mnдэх блогтоо бичиж байсан ба Ли Куан Югийн ном зохиолтой танилцах тусам өөрийнхөө зөв бичсэнд эрэмших болов. Хорин хэдэн жилийн өмнө би ингэж (төрийн хэл нь монгол, англи гэж!) нэг бичээд баахан хараалгасан л даа.

Сингапурын сайн сайхны төлөө хамаг амьдралаа зориулсан хэмээн домог болон яригддаг Ли Куан Ю нь тус улсыг, 5 сая ард түмнээхос хэлтэй болгох бодлого явуулснаа нэг том ололт, хөрөнгө оруулалт гэж өөрөө нэрлэдэг. 1959.06.03-нд сонгуулийн дараахи ялалтын цуглаан дээр тэр нөхөр тэгж ярьж явжээ. “Үгүй! Бид өөр замаар замнана!”, “Өөр хэнд ч, өөр ямар ч бүлэг хүмүүст энэ улсын төлөө илүү ихийг хийх хүсэл эрмэлзэл, хүчин чадал байхгүй” гэж хэлж байгаад л хос хэлтэй болгох бодлого гэдгээ тайлбарлаж байжээ. 

Хожим ярьж байнаа. 1959 онд хос хэлтэй болгох бодлогыг нь хүлээн аваагүй, 1965 онд ахиад л энэ бодлогоо нийгэмдээ тулгасан. Хүний оюуны чадавхиас үл хамааран хоёр хэлийг нэг дор сурч болно гэж тэрээр боддог байсан ч зарим талаар буруу байв. Тэгэхлээр нь сөөлжүүлж сургах нэвтрүүлэхийг зорилоо. 1966 оноос хос хэлтэй болгох бодлого хэрэгжиж эхэллээ. Тэр үед эх орон нь олон жижиг бүлэг хүмүүс, олон овог аймгаас бүрддэг байлаа. Малай омгууд, Хятад тосгод гэх мэт. Кампонг Уби тосгонд малай иргэд нь, Лорон Тай Сенг дүүрэгт Хайнанийн угшилтай хятадууд нь гэх мэтчилэн амьдардаг байсан ба тэднийг ойртуулах, холбох гол хэл нь англи байхаас аргагүй, өөр хувилбар байхгүй гэжээ. 

1959-1965 оны хооронд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө дээдэлсэн бодлого явуулахдаа дунд сургуульд хэл заах явдлыг эл бодлогынхоо хүрээнд шийдвэрлэжээ. Англи, малай, тамил гэсэн гурван янзын сургууль дээр туршилт хийжээ. Англи сургуульд нь цаад төрөлх хэлний хичээл давхар оруулдаг болж, малай болон тамил сургуульд нь англи хэлний хичээл заахыг аажим аажмаар шахаж эхэлжээ. Хятад сургууль гэж тусдаа байгаагүй, байсан ч тоогдоогүй. 

1965 онд тэд тусгаар тогтнолоо оллоо. Хүн амын олонхи нь хятадууд байдаг. Хятад хэлийг үндэсний, төрийн хэл болгохыг шаардах шамдуулах явдал түгшмээр их байжээ. Тэгэхлээр нь Ли Куан Ю юу гэж хэлсэн гээч?

  • Та нар солиорчихоогүй биз. Ингэх ямар ч боломж байхгүй. Хэрэв ингэвэл Сингапур амьдрах чадваргүй болно. Нураад унана. 

Хожим үүндээ тайлбар хийж хэлэхдээ:– Малай, энэтхэг үндэстнүүд гэж байхгүй, бүгдээрээ хятадууд байлаа гэж бодье. Хятад хэлийг төрийн хэлээ болгочихлоо гэж бодьё. Тэглээ гээд бид амьдралаа залгуулж чадах байсан уу? Бидэнтэй хэн худалдаа наймаа эрхлэх юм бэ? Бид юугаараа хоол олж идэхюм бэ? Боловсрол мэдлэг хаанаасаа эзэмших вэ? Тиймээс бидэнд сонголт байгаагүй. Ганц л сонгол үлдсэн нь англи хэлийг төрийн хэлээ болгож Засгийн газар, улсын байгууллагад ашиглах явдал байлаа.

Энэ тайлбарыг яг одоо Монголын эрх баригчид ба сонгогчдод л хэлмээр, санал болгомоор үг санж.Төрөлх хэлээ яах вэ гэдэг дээр Ли Куан Ю оновчтой хариулт хайж, зөв гарцыг нь зааж өгчээ.Хэлний бодлого гэж байх ёстой, бүр төрийн бодлого байх ёстой гэж үзжээ.Хэрэв энэ тал дээр ямар нэг бодлого баримтлаагүй, чөлөөт нийгэм, чөлөөт зах зээлийн зарчмаар явсансан бол өнөөдөр Сингапурын бүх язгуур хэл устаж үгүй болох байсан гэнэ. Юу гэвэл тэнд хэдий тааламжгүй, хэдий үндэстэн ястнуудыг нэгтгэх бодлогоос хол зөрж байсан ч овог, үндэстнүүднь өөр өөрсдийн язгуур хэлээ хоёрдахь эх хэлболгож суралцах шийдвэр гаргаж мөрдүүлжээ. 

Ийм зам сонгохоос өөр сонголт байгаагүй. Хэрэв зөвхөн англи хэлийг хүлээн зөвшөөрөөд бусад хэлийг устаж, үгүй болохыг хараад суусан бол бие хүн, ёс заншил, моралийн гүн хямралд орох байсан хэмээн үзжээ. Эх хэл, угсаа гарлынхаа талаар ямар ч ойлголтгүй байх нь тэнд аюул болно. Энэ нь тэр жижиг арлын улсын тогтвортой байдлыг гэмтээж мэдэхээр байсан хэмээн сэрэмжилсэн хэрэг л дээ.

Хэдийгээр бүрэн төгс эзэмшихгүй ч гэсэн эх хэлнийхээ хэлц үг, зүйр үг, сургааль үг зэргээр дамжуулан хувь хүн өөрийгөө таньж мэдэж чаддаг. Үүнийг Ли Куан Ю туршлагаасаа ургуулан ярьж байна. 

Түүний дурсамжаас:– Боловсролоо би хятад сургуулиас эхлэж байлаа. Учир нь эмээ маань намайг хятадаар хүмүүжүүлэхийг хүсч байлаа. Харин би сургуульдаа ёстой дургүй. Ээж маань гэртээ надтай англи, эсвэл хааяа малай хэлээр ярьдаг. Харин тосгоны найзуудтайгаа би хоккиен аялгуугаар, эсвэл малайгаар ярьдаг. Ингээд учраа мэдэхгүй жаахан хүүхэд хятадаар ярина гэж ёстой баллаж өгнө шүү дээ. Мандарин гэдэг энэ хэлний юуг нь ч би ойлгодоггүй байсан. Ингээд би ээжээсээ гуйсаар байгаад хоёр сарын дараа өөр сургууль руу шилжиж билээ.

Тэрээр хятад хэлээих хожуу сурсан хүн бөгөөд нас явсан хойноо төрөлх хэлээ судлахад нь эцэг эх, өвөө эмээгийх нь хэлж ярьж байсан үгс нүдний өмнүүр нь зурсхийн өнгөрч,“Нээрээ тийм шүү дээ, ийм утгатай үг хэлж байсан даа” гэсэн бодол толгойд нь орж ирэн сэтгэлийн утсыг хөндсөн хэмээн тэрээр ярьсан байдаг.Тэр мэдрэмжээ хэзээ ч алдахгүй байх хэрэгтэй гэдгээ тэр үеийн гурван сая хүн арддаа тулгасан нь хос хэлний бодлого болж хэрэгжсэн явдал юм.

Хос хэл эзэмшихийн хүнд хэцүүг тэрээр 1965 онд мэдэж байсансан бол яаж өөрчлөх байсан хэрэг вэ? Бодлогоо өөрчлөхгүй, хэрэгжилтээ буюу арга барилаа өөрчлөх байсанхэмээн хожим өчсөн байдаг. Мань хүний дурсамжаас үзвэл тэрээр нас бие гүйцчихээд анх удаагаа мандарин хэлээр (Хятадын албан ёсны хэл) илтгэл тавих гэж хөлсөө дуслуулан, хөгөө чирсэн ба1959 оны сонгууль гэхэд мандаринаар чөлөөтэй ярьж, илтгэдэг болсон байжээ. Тэр үед сонгогчдын дийлэнх нь хятад хэлний хоккиен аялгуугаар ярьж, ойлгодог, хоккиенчүүдийн тоо хамгийн их хувийг эзлэж байв. Ингээд сонголт алга болж, хоккиен аялгуу төгс сурах хэрэгцээ гарчээ. Тэрээр хоккиен аялгуу сураагүй бол түүхийн хуудас тэр чигээрээ өөрөөр эргэх байсан хэмээн хожим ярьсан. – Би ёстой солиотой юм шиг хоккиен аялгуу сурч эхэлсэн. Хоккиен хэл дээрхи анхны илтгэлээ хятад гудамжинд тавьж, харин цаад сонсогчид нь ёстой элгээ хөштөл инээсэн гэжээ.

Түүний чин хүсэл юу байв гэхлээр худалдаа наймаа, бизнес, төрийн үндсэн хэлээр англи хэлийг сонгох, сонгох ч юу байхав нийгэмдээ тулгах явдал байв. Сингапурчуудыг ёс заншил, өв соёлтой нь хүйн холбоотой байлгахын тулд Сингапурын иргэд төрөлх хэлээ хоёрдахь хэлээр сонгож эзэмших ёстой батөрөлх гэдэг нь хятадууд нь хятадаар, малайчууд нь бахаса-малай хэлээр, энэтхэгүүд нь хинди, тамил нь тамил хэлээрээ гэх мэт. Ингээд бизнес, улс төр нь англиар явсаар өнөө хүрчээ.

Хоёр хэлийг нэгэн зэрэг сурах боломж хязгаартай тул яах вэ гэдэгт зөв гарц хайсан. Уншиж чаддаг энэ хэлээрээ дамжуулан бусад хичээл, эрдэм мэдлэгт шамдан суралцахын тулд хүн яг нэг хэлийг л бүрэн төгс эзэмшисэн байх шаардлагатай. Хэдий адилхан IQ-тай, тоо бодлого, шинжлэх ухааны хичээл дээрээ ижилхэн дүн авдаг, адилхан сэтгэдэг байлаа гээд хэлний ур чадвар нь заавалч үгүй адилхан байх шаардлагагүй. Охид бол хөвгүүдээс илүү хэлэнд авьяастай. Энэ бол статистикаар батлагдсан зүйл. Энэ бүгдийг Ли Куан Ю анхандаа эс тоосон, заавал сур хэмээн шахсан. Тэрээр угаасаа хүсэл эрмэлзэл дэндүү өндөр хүн учраас нийгмээ байнга л шахдаг байсан. 

Хос хэлтэй болгох бодлого хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудан, англи-хятад, англи-малай, англи- тамил гэхчлэн хос хэл эзэмшихийг дэмжжээ. Гэтэл энэ бол маш хэцүү даалгавар байв. Хэлний асуудлыг эцэслэн шийднэ гэж хэзээ ч байхгүй. Аливаа хэлний үнэ цэнэ үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Хүүхдээ ямар хэлтэй болгохоо эцэг эхчүүд өөрсдөө шийддэг. Засгийн газар эдгээр хувьсалтай уялдуулан бодлогоо өөрчлөх хэрэгтэй. 

Түүний номоос эшлэе:– Сингапурын нэгэн онцлог шинж чанарыг тайлбарлахыг минь зөвшөөрнө үү. Манай хүн ам олон үндэстнээс тогтдог. Олонхийг буюу 76 хувийг бүрдүүлдэг хятадууд хүртэл дотроо олон үндэстэн, ястанд хуваагддаг. Ийм олон тооны язгуур бүлгээс бүрдсэн ард түмнийг улс төрийн ижил байр суурьтай байлгана гэдэг хэцүү. Гэсэн ч Засгийн газар олон ялгаатай үзэл бодлыг эвлэлдэн нийлүүлж, олны эрх ашигт нийцсэн бодлого хэрэгжүүлэхийн тулд, эргээд ард түмнийхээ дэмжлэгийг авахын тулд хичээсэн. Гэрэлт ирээдүйг цогцлон бүрдүүлэхийн төлөө бид шинэ үеийнхэндээ нэг үндэс суулгаж өгөх хэрэгтэй. Өөрийн хэл, ёс заншлаа суралцах үндэсийг нь тавьж өгөхийн зэрэгцээ хоёр дахь эх хэлээр нь дамжуулан илүү өргөн цар хүрээтэй том дэвжээ засч, нэг түвшинд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх ёстой. Оюутан, сурагчдын дийлэнх нь хос хэл эзэмшсэн байна. Одоо хоёрдахь эх хэлний сургалтыг хэрхэн сайжруулж, чанаржуулах вэ гэсэн сорилтын өмнө бид ирээд байна. Айл өрхийн амьжиргааны түвшин ямар байхаас үл харгалзан хүүхэд багачууд англи болон төрөлх хэлээ хослуулан бүрэн төгс эзэмших боломж нээлттэй байх ёстой гэжээ. 

Төрийн хэлийг англи хэлээр сольж, хэрэгжүүлнэ гэдэг тийм ч амархан даалгавар биш гэдгийг Ли Куан Ю төсөөлж байсан. Тэгэхдээ энэ нь аль нэг хэл, эсвэл аялгыг хориглохоос илүү хялбар. Хүн ардын төрөлх хэлийг хориглосноор маш муу үр дагавар учирна, том эсэргүүцэлтэй нүүр тулна. Хүний хэл сурч мэдэх, ашиглах эрхэнд халдсан хэрэг болно гэдгийг тэрээр сайтар ойлгож байв. 

Хос хэлтэй болгох бодлого Засгийн газар баримталснаар бүх үндэстэн ястнууддаа шударга хандаж байгаа хэрэг гэдэг дээрээ тэрээр хатуу зогсож байв. Малай хүн бүр англи болон малай хэл сурах ба харин малай хүн хятад хэл сурах ёстой гэж шаардахгүй. Хос хэл, хос ёс заншлын талаархи асуудал хойшдоо ч үргэлж байсаар байна. Тиймээс бодлого, чиг хандлагаа хувиршгүй, эцсийн гэж хэзээ ч үзэж бологүй. Учир нь нэг хэл, нэг ёс заншил давамгайлж эхлэхтэй зэрэг далд эсэргүүцэл, өрсөлдөөн дагаад буй болдог. Энэ бол олон хэлтэн улс үндэстэнд Ли Куан Ю сургамжилж хэлсэн үгс нь юм. 

Сингапурын онцгой шинж чанар тэднийг зөв замд хөтөлж, англи хэлийг төрийн хэлээ болгосныг иргэд ньэрүүлээр хүлээн авна гэдэгтээ тэрээр итгэж байсан, тэр нь ч нотлогдсон. Засгийн газрынхаа хэлний бодлогыг хүлээн авахдаа англи хэл гэдэг дээрээ сингапурчууд тун прагматикаар ханджээ. Тэд бүгд ёс заншил, эх орны үнэт зүйлс, амьдралын арга ухаанаа өөрийнхөөрөө авч үлдэж чадсан. Америк, Их Британи зэрэг англиар ярьдаг бусад улс үндэстний ёс заншилд уусахыг хүсээгүй. Учир нь сингапур хүн англи хэл мэдэхийн зэрэгцээ өөрийн төрөлх хэлээ хангалттай сайн эзэмшсэн, тэр хэрээрээ ёс заншил, арга ухаанаа үнэ цэнэтэй болгож чаджээ.

Сингапур иргэдийн дийлэнх нь төрөлх хэл аялгаараа ярьдаг байсан тул хос хэлтэй болгох ажлын хэрэгжилт удааширсан хэмээн 1970-аад оныг онцолж үздэг. Энэ үед Ли Куан Ю “Мандаринаар ярьцгаая” гэх хөдөлгөөн санаачилж бусдыг гайхшруулжээ. Тэр туршилтын эхний 10 жилд олон аялгыг мандарин хэлээр сольж, хятад гаралтай иргэдийн гол үндсэн хэл болгох зорилго тавив.“Хятад хэлний хэрэглээг нэмэгдүүлье” гэх хөдөлгөөнийг санаачилж ч үзжээ.

Нэгэнтээ хүн амын гуравны хоёр гаруй нь этник хятадууд тул тэдний санал бодол нийгэмд чухал гэдгийг тэрээр мэдэрдэг. Тэр үед хүүхдийнхээ ирээдүйг сонгох том сорилтын өмнө хятад эцэг эхчүүд ирээд байв. Нэг бол англи-мандарин хэлтэй болох, эсвэл англиба төрөлх өөр хятад аялга гэсэн хоёр сонголт байв. Хэрэв хослуулах аваас хүүхдүүд эцсийн бүлэгт мандарин аялгаас залхаж, яршиг түвэгтэй санагдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл тэд мандарин аялгыг хэзээ ч бүрэн төгс эзэмшихгүй. Учир нь суралцах ба хэрэглэхэд хэцүү хэл учраас. Тиймээс хүүхдээ төрлөх аялгынх нь оронд мандаринаар ярихыг байнга дэмжих хэрэгтэй гэсэн байр суурь баримтлав. Энэ байр суурийг нийгэмд дэмжиж хүлээн авсан тул төрийн албан хаагч, улс байгууллагын ажилтан, эмнэлэг, сургууль гээд улсын үйлчилгээ үзүүлдэг бүх албан байгууллагууд бүгд мандаринаар ярих шаардлагыг Ли Куан Ю тавьж эхэлжээ. Үүнд 60-аас доош насны бүх хүн хамрагдав. Чингэхдээ эл асуудалтай бүгд нүүр тулж, эцсийн шийдвэрээ бүгд хамтдаа гаргацгаая хэмээн уриалан дуудав. 

Ингэх үндэслэл нь нутгийн жижиг аялгаар ярьсаар, түүнийг нь төр өөгшүүлсээр байх ахул Сингапурыг тараан бутаргах аюултай гэж үзжээ. Хүмүүс ямар хэлээр ярьдаг, ашигладагаас шалтгаалан хагарал үүсэх тохиолдол элбэг байдаг ба тэр гашуун сургамжийг жижиг Сингапур руугаа татан авчирч аргумент болгожээ. Түүнийгээ ч “том сонголт” гээд нэрлэчихэж. Учир зүйтэй бодоод үзвэл сонголт юу байх ёстой нь тодорхой боловч сэтгэл зүйн хувьд энэ нь ихээхэн хүнд сонголт болохыг байнга тэмдэглэж байв.

Эцэст нь монголынхоо эрх баригчид ба улс төрчид, сэхээтнүүдэд (ялангуяа бизнесийнхэнд) хандаж Ли Куан Юг эшлэе. Тэрээр ийн хэлжээ: – Туршлагаасаа харахад нэг хэлтэй улс үндэстэн бусдыг сохроор дагаж, туйлшрах илүү магадлалтай. Яагаад гэвэл тэд ертөнцийг ердөө нэг нүдээрээ хардаг. Тэгвэл хос хэлтэй болсноороо хүн илүү тэнцвэртэйүзэл бодолтой, мөн нээлттэй хүн болж төлөвшинө!

Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү

кредит онлайн на карту под 0 zaymi-bistro.ru круглосуточный кредит онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
деньги на карту без отказов срочно credit-n.ru взять займ на карту без отказа онлайн

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …