Архангай аймгийн гурван сумын 54.7 мянган га газрыг тусгай хамгаалалтад авна

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тогтоолын төсөлд Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын нутаг дахь Далтын нуруу, Шаргачны голын ай савын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулах талаар тусгажээ.

Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачны голын дагуу Далтын нуруу орчим ураны орд байдаг тул ашигт малтмал хайх, олборлох, байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын ус бохирдуулах зэрэг сөрөг үр дагавар гарч, нуггийн оршин суугчдын эрх ашгийг хөндөж болзошгүй нөхцөл байдал бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

Байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, эртний түүхийн ул мөрийг хадгалсан энэ газрыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалын түшиц газар болгон хөгжүүлэх зорилготой аж. Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумд нь хүн, малын төвлөрөл ихтэй, 1.000.000 орчим мал нутагладаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын гол түшиц бүс нутаг юм.

Дээрх газрыг улсын байгалийн нөөц газрын сүлжээнд хамруулснаар талбайн хэмжээ 54.766 га орчим талбайгаар нэмэгдэж, тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын зөвшөөрлүүд цуцлагдах юм.

online кредит на карту zaymi-bistro.ru онлайн кредит без процентов на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займы быстро на карту онлайн credit-n.ru взять кредит на киви кошелёк

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …