Г.Занданшатар:Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилт тавин ажиллаж байна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.12) Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сантай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, энэ чуулганы хугацаанд уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилт тавин ажиллаж байна. Иймд хүний эрх болон холбогдох асуудлаарх Зөвлөлдөх санал асуулгыг илүү боловсронгуй болгох, үүнд цахим орчинд Зөвлөлдөх санал асуулга явуулах платформыг хөгжүүлэхэд та бүхний туршлага, хамтын ажиллагаа чухал хэмээн тэмдэглэв.

Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кейниг Улсын Их Хурлын даргаас дэвшүүлсэн саналыг бүрэн дэмжиж байна гээд, парламентын ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дээрх платформыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой болохоо илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй саяхан уулзсан тухайгаа дурдаж, уг асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах боломжтой гэв.

деньги на карту без отказов срочно zaymi-bistro.ru взять займ на карту без отказа онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн кредит на киви кошелёк credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …