Д.Амарбаясгалан:26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгож болохгүй

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар өчигдөр /2021.05.07/ АН-ын дотоод маргаанд эрх баригч нам, төрийн байгууллагуудыг буруутгаж, хууль бус зүйл шаардаж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ерөнхийлөгчийн сонгуульд нам, эвслээс нэг л хүн нэр дэвшүүлэх хуультай. АН дотоод зөрчлөөсөө болж хоёр хуваагдаж, хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор АН-ын гишүүд өлсгөлөн зарлаад хоёр хонолоо. Намын дотоод асуудлаа нийгэм, төрийн асуудал болгох зорилготойгоор өлсгөлөн зарлаж байгааг МАН эрс буруушааж байна. АН-ын үе үеийн даргаар ажиллаж байсан өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарын АН-аа булаацалдсан зодоон асуудлыг энэ түвшинд хүргэлээ. Энэ асуудал АН-ын л асуудал. Ард түмний, төрийн асуудал биш. МАН-ын асуудал ч биш. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байж төрийн сонгуульд орох тухай ярьж байгаа нь эдгээр хүмүүсийг муухай харагдуулж байна.

Дарангуйлал тогтоох гэж байна гэж улс төр хийж байна. Үүнийг гайхаж байна. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ болж байна. Төв Азийн цээжинд ардчилсан орон гэж яваа Монгол Улс нэг хүний, нэг намын дарангуйлалд орох ямар ч боломж байхгүй гэдгийг залуучууд, ард иргэд ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

2012-2016 онд одоо өлсгөлөн зарлаад хэвтэж байгаа Н.Алтанхуяг Ерөнхий сайд, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан. Тэр үеийг дарангуйлал гэж үзэх юм уу. Уучлаарай тийм юм байхгүй.

МАН ч талбай дээр гарч жагсаж чадна. АН-ын залууст уриалмаар байна. Та бүхэн намаа шинэчлээч ээ. АН-ын ахмадууд залуустаа зайгаа тавьж өгөөч ээ. АН хөгжиж дэвших ёстой. Коронавирусийн халдвараар 150 иргэнээ алдлаа. Цаг үе хүндрэлтэй байна. Та бүхэн 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгож болохгүй. Хэн нэгэн улс төрчийн эрх үүнээс дээгүүр байж болохгүй.

Төрийн албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаж байна. Харин та бүхэн нэг хүний эрх мэдэл, албан тушаалын төлөө өлсөөд хэвтэж байгаагаасаа ичих ёстой. Бид төрийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж, хуулиа хүндэтгэж ажиллана. Та бүхэнд хууль дүрэм журам хамаагүй байж болно. Гэхдээ та бүхэнд нэг Монгол иргэний амь нас хамаатай шүү” гэлээ.

Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. Anonymous says

    Бүгдийг нь тусгаарлавал таарна

  2. МАН says

    Энэ муу угаадас хуцлаа байна.

  3. Anonymous says

    Tegj ih sanaa zovood baigas bol songuulia hoishluul. Songuuli bur gamshig avchirna.

  4. Zindaa says

    Tegj ih sanaa zovood baigas bol songuulia hoishluul. Songuuli bur gamshig avchirna.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.