Энэ сарын 10-наас автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ

УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжүүлээд байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А 357 дугаар захирамж гарч үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах болсон.

Тэгвэл энэхүү хязгаарлалт нь өнөө, маргааш буюу хагас, бүтэн сайн өдрүүдэд хэрэгжих бөгөөд энэ сарын 10-наас буюу ирэх даваа гарагаас нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж,  06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.

Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд автомашинаар замын хөдөлгөөнд оролцохдоо энэ сарын 10-наас эхлэн энгийн үеийн зохицуулалтаар буюу нэг дэх өдөр 1, 6 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэх зохицуулалтаар 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм.

Ийнхүү автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн ч халдварын нөхцөл буураагүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол аль болох гадуур зорчихгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

займы быстро на карту онлайн zaymi-bistro.ru взять кредит на киви кошелёк
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на карту мгновенно без отказа credit-n.ru займ на кредитную карту мгновенно

Санал болгох мэдээ

Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус …