Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино “Reel 2 Real” наадмаас шилдэг зураглалын шагнал хүртлээ

“Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Канадын “Reel 2 Real” олон улсын кино наадмаас шилдэг зураглалын шагнал хүртлээ.

Цар тахалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 14-23-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан кино наадамд дэлхийн 35 орны уран бүтээлчид оролцсон байна.

“Алтан судал” киноны зохиолч, найруулагчаар Д.Бямбасүрэн, хоёрдугаар найруулагчаар Д.Батцэцэг, ерөнхий зураглаачаар Талал Хоури, ерөнхий эвлүүлэгчээрээ Анн Юнэман, продюсераар Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ, Д.Батбаяр, Эва Кэмм, Ансгар Фрерик, Тобиас Н.Сиебэрт, ерөнхий зураачаар Н.Батжаргал, хувцас зураачаар Ц.Түмэнхүү, хөгжмийн зохиолчоор Жон Гюртлэр, Жан Мисерр нарын уран бүтээлчид ажиллажээ.

Харин киноны гол дүрд жүжигчин МУСТА Н.Ялалт , Т.Энэрэл, С.Ариунбямба, МУГЖ У.Батбаатар, Б.Бат-Ирээдүй тоглосон юм.

Сонирхуулахад зохиолч, найруулагч Д.Бямбасүрэн нь 2003 онд “Ингэн нулимс” Монголын баримтат киног Луйжи Фалорнитай хамтран бүтээж, дэлгэцнээ гарч байжээ.

Тус бүтээл нь Баварийн кино наадмаас олон шагнал хүртэж, Оскарын “Шилдэг баримтат кино” төрөлд нэр дэвшиж байсан юм. Түүнчлэн тус бүтээл нь 60 гаруй орны кино театрын дэлгэцээр олны хүртээл болсон байна.

Мөн 2005 онд түүний бүтээсэн “Шар нохойн там” баримтат уран сайхны кино дэлхийн өнцөг булан бүрт үзэгчдийн хүртээл болсон юм.

онлайн займ на карту маэстро zaymi-bistro.ru займ онлайн на киви кошелек срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …