Э.Бэхбаяр “Токио-2020” олимпын эрх авлаа

Болгарын нийслэл Софи хотноо “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ.

Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болж 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаяр “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийн болзол хангалаа.

Тэрээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын найм дахь, эрэгтэй бөхчүүдийн гурав дахь эрхийг эх орондоо авчирч байна.

Э.Бэхбаяр хагас шигшээд Европын гурван удаагийн аварга, Азербайжаны тамирчин Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялсан юм.

Өнөөдөр алтан медалийн төлөөх барилдаанд 2017 онд Парисын ДАШТ-ий хагас шигшээд ялагдаж байсан Японы Юки Такахашитай даагаа нэхэх юм байна.

Ийнхүү Э.Бэхбаяр олимпын эрхийн болзол хангаснаар Монгол улс 2021 оны тавдугаар сарын 7-ний өдрийн байдлаар “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох 27 эрхтэй боллоо.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.