Нийслэлийн Иргэн таны дуу хоолой байгалиа хамгаалж чадна

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тухайн төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд ойлгуулах, иргэдийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл,  “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг “Ногоон дуу хоолой” нэртэйгээр “Таны дуу хоолой байгалиа хамгаалж чадна” уриан дор эхлүүллээ.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран оролцох уг аян дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 25-ны хугацаанд үргэлжилнэ.
Аяны хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг зогсооход чиглэсэн соён гэгээрүүлэх ажлуудыг эхлүүллээ.

Санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй ой хээрийн түймэр, хууль бус ашигт малтмалын олборлолт, ан агнуур, хууль бус загасчлал, ховор ургамал түүж бэлтгэх зэрэг хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулна. Мөн нийслэлийн ундны усны эх үүсвэр болох Туул голын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллах юм.
Коронавируст цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед аянг эхлүүлж буй ч хүрээлэн буй орчноо хамгаалах нь зурсан шүдэнз, татсан тамхины ишээ унтрааж хаяж хэвших, хогоо ил задгай хаяхгүй байхаас эхэлдэг тул иргэд Нийслэлийн Та бүхнийг аянд нэгдэж, хүрээлэн буй орчноо хамгаалах ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.


НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

займ онлайн заявка zaymi-bistro.ru взять займ на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрые кредиты с плохой кредитной историей credit-n.ru займ на карту сбербанка мгновенно

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2024 …