Орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт вакцинд хамрагдана

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

-Хотод байгаа хөдөө, орон нутгийн харьяалалтай иргэд хэрхэн вакцинд хамрагдах вэ?

-18-аас дээш насны нийслэлийн иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр вакцинд хамрагдана. Харин хөдөө, орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэг дээр иргэний үнэмлэхтэйгээ очиж,  I, II тундаа хамрагдах боломжтой.

-ПСР шинжилгээ хаана авч байгаа вэ?

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.

Тавдугаар сарын 4-нд дараах цэгүүдэд ПСР шинжилгээ авна.

  1. Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль.
  2. Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль
  3. Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын “Номин” агуулахын гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай

кредит 24 онлайн займ zaymi-bistro.ru займ на киви кошелек онлайн срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит 24 онлайн займ credit-n.ru займ на киви кошелек онлайн срочно

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …