Улаанбаатарт өдөртөө 10-12 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 5-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны тавдугаар сарын 04-ний 20 цаг  хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, өдөртөө Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 8-13 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй . Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

2021 оны 05 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 09-нийг  хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 8-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-ноос ихэнх нутгаар дулаарна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.