С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших материалаа өглөө

Монгол Улсын 2021 оны Ерөнxийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгуульд УИХ-ын гишүүн С.Ганбаатар өрсөлдөхөө илэрхийлж, АН-ын Дотоод Сонгуулийн Хороонд өнөөдөр /2021.04.30/ материалаа хүлээлгэн өглөө.

Тэрбээр өчигдөр МАХН-аас гарч, АН-д элсэж буйгаа мэдэгдсэн юм.

Ардчилсан намын гишүүний үнэмлэхээ гардаж авах үеэрээ “Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм шиг сэрүүн зүүдлээд явж байгаа МАН-ын удирдлагуудаа, ард түмний сонголтоор ялалт авчирдаг болохоос луйвар хулгай, дээрмээр ялалтыг авчирдаггүй юм. Түүнийг ард түмнээс гуйж авдаг юм. Түүнээс мөнгө, албан тушаалаар зодож авдаггүй юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар уул уурхайн баялгийг дээрэмдсэн эрх баригчдыг хазаарлах хэрэгтэй байна. 2024 оны сонгуулиар МАН-аас бусад улс төрийн хүчин нэгдэж, ялалт байгуулснаар Монголын ирээдүй гэрэл гэгээтэй болно. Үүнийг Монголын ард түмэн хүлээж байгаа. Бид хамтдаа ялна” хэмээн хэлсэн билээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.