Ираны жүдо бөхийн холбоонд дөрвөн жилийн хориг тавьжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаатай хаслаа. Учир нь 2019оны ДАШТ-ий үеэр Ираны Засгийн газраас өөрийн тамирчин Саиед Моллайг Израилийн тамирчинтай барилдуулахгүйн тулд ялагд гэж шаардаж, түүний гэр бүлийг барьцаалсан юм.

Засгийн газрынхаа шаардлагыг хүлээж аваагүй Саиед Моллай эх орондоо буцалгүй явсаар Монгол Улсын иргэншил авсан билээ.
Ираны засгийн газрын энэхүү үйлдлийг Олон улсын жүдо бөхийн холбоо эсэргүүцэж 2019 оны аравдугаар сард Ираны жүдо бөхийн холбооны олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан ч Спортын арбитрийн шүүхээс энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон.
Тэгвэл энэ удаад Олон улсын жүдо бөхийн холбоо Ираны жүдо бөхийн холбоог 4 жилийн хугацаатай эрхийг нь хаслаа. Ингэхдээ “IJF-ийн дүрэм, олимпын үзэл санааг удаа дараалан зөрчсөн” гэсэн тайлбарыг албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.