Б.Ууганбаяр: 1356 хүнд (covid-19) халдвар илэрч, найман иргэн нас барлаа

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.30/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1356 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 35979 болсон байна.
Шинээр илэрсэн 1356 тохиолдлын 1190 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 138, зөөвөрлөгдсөн 28 тохиолдлоос халдвар илэрсэн байна.
Зөөвөрлөгдсөн тохиолдлыг танилцуулбал, дөрөвдүгээр сарын 23-Сөүлийн транзит нислэгээр Энэтхэгээс ирсэн Монгол Улсын нэг иргэн, дөрөвдүгээр сарын 23-нд Казахстанаас ирсэн Монгол Улсын 8 иргэн, дөрөвдүгээр 26-нд Энэтхэгээс ирсэн 19 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Энэтхэгээс ирсэн иргэдийн 18 нь Дорноговьд, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдаж байгаа.
Сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19642 боллоо.
Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд найман иргэн нас барж, улсын хэмжээнд нийтдээ 110 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4746 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2591, хүндэвтэр 1579, хүнд 464, маш хүнд 112 хүн байна.

займ на киви кошелек без отказа zaymi-bistro.ru займы онлайн на карту без проверок срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит на карту под 0 credit-n.ru займ на яндекс деньги онлайн срочно

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …