УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-д элслээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарах өргөдлөө өгсөн даруйдаа О.Цогтгэрэл даргатай АН-д элсэж байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар“Та биднийг нэгтгэдэг нэг том дайсан цаана чинь байна. Уул уурхайн баялаг, ард түмэн төрийн өмч Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэсэн уул уурхайн баялаг дээр сандайлж суучихаад ханаж, цадахгүй Монголын ард түмний ажлын байртай болох, сайхан амьдрах боломжийг хулгай хийж байгаа бүлэглэл өнөөдөр эрх барьж байна.

Энэ уул уурхайн дээрэмчдийг зогсоохгүй бол Монгол Улс хүнд байдалд орох нь. Одоо сайн тэмцэгч хангалттай биш сайн үр дүнг ард түмэнд авчрах шаардлагатай байна. Үүний тулд МАН-аас бусад бүх улс төрийн хүчнүүд нэгдэж, хамтарч ажиллах шаардлагатай байна. Тиймээс би энэ сонголтыг хийлээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм шиг сэрүүн зүүдлээд явж байгаа МАН-ын удирдлагуудаа, ард түмний сонголтоор ялалт авчирдаг болохоос луйвар хулгай, дээрмээр ялалтыг авчирдаггүй юм. Түүнийг ард түмнээс гуйж авдаг юм. Түүнээс мөнгө, албан тушаалаар зодож авдаггүй юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар уул уурхайн баялгийг дээрэмдсэн эрх баригчдыг хазаарлах хэрэгтэй байна. 2024 оны сонгуулиар МАН-аас бусад улс төрийн хүчин нэгдэж, ялалт байгуулснаар Монголын ирээдүй гэрэл гэгээтэй болно. Үүнийг Монголын ард түмэн хүлээж байгаа. Бид хамтдаа ялна” гэлээ.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Zochin says

    ТЭСО компанид ажилд орсон юм уу даа. Санаа амар гэдэс цатгалан гэж бодсон уу. Тэднийх ч мөхөөлдөс л идүүлэх байх даа. Махсана даа. Нараа дагавал дайрахгүй МАН аа дагавал өлсөхгүй гэж мэдэхгүй л байна даа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.