Видео:С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзлаа

УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн С.Ганбаатар намаасаа гарч байгаагаа өнөөдөр /2021.04.29/ мэдэгдлээ.

Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн. Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өглөө.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би МАХН-д 2017.05.16-нд элссэн. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.

Эрх баригчидтай хамтран шударга тэмцэж, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсч байна. Аргагүйн эрхэнд Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойд сандайлаад суусан Монголын баялгийг цуслан идэж байгаа МАН-тай нийлэх боломжгүй учраас аргагүй ийм шийдвэр гаргалаа.

УИХ-д Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг өндөрт өргөнө. Эрдэнэтчүүд эрх баригчдыг хянаарай, ард түмэндээ дэм болоорой гэж намайг сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж Эрдэнэтчүүд надад санал өгөөгүй. Эрдэнэтчүүдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно” гэв.

займ на киви кошелек без отказа zaymi-bistro.ru займы онлайн на карту без проверок срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
деньги на карту без отказов срочно credit-n.ru взять займ на карту без отказа онлайн

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан …