Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын наадмын эрх олгох дэлхийн тэмцээнд манай 5 бөх оролцоно

“Токио-2020” зуны олимпын наадамд Ази тивээс олимпын эрх олгох тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах 2021 оны чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор Казахстан улсыг манай улсын чөлөөт бөхийн багш дасгалжуулагч, тамирчид нийлээд 43 хүний бүрэлдэхүүнтэй зорьсон юм.

Хоёр тэмцээний дараа манай баг тамирчид эх орондоо ирсэн бөгөөд тавдугаар сарын 6-наас 9-нд Болгарын Софи хотноо болох “Токио-2020” олимпын наадмын эрх олгох дэлхийн тэмцээнд оролцохоор манай 5 бөх, 3 дасгалжуулагч Казахстан улсад үлдэж бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Энэхүү тэмцээнд оролцох Монгол улсын багийн бүрэлдэхүүн:

Б. Баттулга – Шигшээ багийн ахлах дасгалжуулагч

А. Цэдэнсодном – Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Шигшээ багийн эрэгтэй багийн дасгалжуулагч,

Ө. Ууганбаяр – Шигшээ багийн эмэгтэй багийн дасгалжуулагч

Тэмцээнд оролцох бөхчүүд :

57 кг -ийн жинд Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр

74 кг -ийн жинд 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж

86 кг- ийн жинд Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин П.Өнөрбат

97 кг -ийн жинд Азийн танхимын наадмын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Ч.Алтангэрэл

Эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Чөлөөт бөхийн “Poland Open”, “Иван Яригин” олон улсын тэмцээний аварга, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа

вивус займы zaymi-bistro.ru займ на карту без отказа без проверки
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
взять займ онлайн срочно credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно онлайн

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …