8,599 зээлдэгчид 596.1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгогджээ

Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг Сангийн яамнаас 7 хоног бүрийн даваа, пүрэв гарагуудад олон нийтэд танилцуулж байгаа билээ.

Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн өссөн дүнгээр:

7290 иргэнд 267,3 тэрбум төгрөг, 1309 аж ахуйн нэгжид 328,8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгогджээ. Олгогдсон зээлийн 2996 нь Улаанбаатарт 5603 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна. Нийт дүнгээр 8,599 зээлдэгчид 596.1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгогдоод байна.

Монголбанкны дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1,667 зээлдэгчид 268,5 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 3,099 зээлдэгчид 228,7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

“Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг болох Хөдөө аж ахуйн зээлийн хувьд Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон банкуудын санхүүжилтийн гэрээ хийгдэж байна.

Хөдөө аж ахуйн зээлийг мөн 3 хувийн хүүтэйгээр, банкны өөрийн эх үүсвэрээр олгох бөгөөд ноолуур бэлтгэлд 200.0 тэрбум төгрөг хүртэл; хаврын тариалалтад 100.0 тэрбум төгрөг хүртэл; малчдыг дэмжих зээлд 200.0 тэрбум төгрөг тус тус зарцуулагдах юм.

займ онлайн заявка zaymi-bistro.ru взять займ на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.