“Оскар-93”: БНСУ-ын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртлээ

Америкийн кино академиас жил бүр уламжлал зохион байгуулдаг 93 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Америк Нэгдсэн Улсын Лос-Анжелес хотын “Долби” театрт болж өндөрлөлөө.

Энэ жилийн “Оскар”-ын наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Minari” кинонд тоглосон дүрээрээ хүртлээ.

Өдгөө 73 настай Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Minari” кинонд АНУ-ын Аркансас мужид амьдралаа шинээр эхлүүлж буй охиныхоо гэр бүлд туслахаар ирж байгаа Сүн Жа хэмээх эмээгийн дүрд тогложээ.

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юн Ю Чжон шагнал гардаж авах үеэрээ“Би энд зогсож байна гэж үү дээ? Итгэж ч чадахгүй байна. Би зүгээр л илүү азтай байлаа гэж бодож байна. Энэ магадгүй Солонгос жүжигчдэд Америкчуудын хандаж буй найрсаг байдал байх. Би сайн мэдэхгүй юм. Намайг ажлаа хийх боломжийг олгосон хоёр хүүдээ баярлалаа. Надад саналаа өгсөн Академийн бүх гишүүдэд би маш их талархаж байна. Мөн гайхамшигт “Minari” киноны баг хамт олон, найруулагч Ли Исаак Чундаа баярлалаа”хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.


Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.