Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ.

Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нар эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлт үйлдэж Дээд шүүх рүү хүргүүлсэн байна.

Энэ дүгнэлтийг үндэслэн Дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор хэрэг мөрдөн байцаалтанд буцах юм. Ингэснээр шийтгүүлсэн хүмүүс батлан даалтаар суллагдах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: MASS.MN

Санал болгох мэдээ

Согтуурсан үедээ өөрийгөө буудан хороожээ

Өнгөрөгч амралтын өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн өөрийгөө буудаж, амь насаа алджээ. Хэргийг …