Монгол Улсад анх удаа цээжний хонхойх гажиг засах мэс заслыг амжилттай хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын ерөнхий зөвлөх, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Н.Баасанжав, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч М.Ганбаатар, Д.Эрдэнэболд нар болон Цээжний хөндийн мэс заслын багийн хамт олон насанд хүрэгчдийн цээжний хонхойх гажгийг цээжний дурангийн мэс заслаар “ХОС титанан СУУЛГАЦ”  тавих эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүллээ.

Цээжний хонхойх гажиг засах хос титанан суулгац тавих дурангийн мэс засал нь  өвчүүний араар болон өмнө талаар махир металл суулгац байрлуулах замаар цээжний хэлбэрийг засдаг маш жижиг хүрцийн мэс заслын орчин үеийн арга юм.

Цээж өвчүүний хонхойх гажиг болон цээжний хэлбэрийн өөрчлөлтөөс болж өвчтөнд зүрх, уушгины үйл ажиллагааны өөрчлөлт, уушги, зүрхний үйл ажиллагаа хэвийн боловч амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй тохиолдол болон цээжний хонхорхой байдал нь сэтгэл зүйн байдал, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж буй үед эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Одоогоор 2 эмчлүүлэгчид энэхүү мэс заслыг амжилттай хийж, эмчлүүлэгчдийн биеийн байдал сайн, эмнэлгээс гарч амьдралын хэвийн горимд шилжсэн байгаа билээ. Ийнхүү цээжний хонхойх гажгийг засах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаар санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүйгээр эх орондоо хийлгэх боломжийг бүрдүүллээ.

Энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай мэс заслын багаж тоног төхөөрөмж, нэг удаагийн эм эмнэлгийн хэрэгслээр ханган ажилласан ханган нийлүүлэгч “Кореа Фарм” ХХК болон Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хамт олонд үйлчлүүлэгч, тэдний гэр бүлийн өмнөөс гүнээ талархал илэрхийлье.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …