Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчиж, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МАН-ыг тараах тухай захирамж гаргаж байгаагаа мэдэгдэж, Улсын Дээд шүүхэд саналаа хүргүүлж байгаагаа мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү мэдэгдлийн дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж мэдэгдэл гаргалаа. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна” гэж мэдэгдлээ. 

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгчийн өнөөдрийн мэдэгдлийг нэг хүний дарангуйлал руу оруулах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Түүний мэдэгдэл нь Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хуулийг зөрчсөн. Бид хууль засагладаг төрийг бий болгохын төлөө хичээж ажиллаж байгаа. Хууль зөрчиж байна гэдэг нь дураараа дургиж буй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, дангаараа ноёрхох гэсэн дарангуйлал руу Монгол Улсыг чирэх гэж байгаа үйлдэл. Улс төрийн намууд, ард түмэн олон жилийн туршид бий болгосон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, сонголтыг дээдлэх зарчмыг Монголын ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна” гэлээ. 

МАН-аас аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бусад намуудад уриаллаа.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал …