“Uniteach Mongolia” цуврал нэвтрүүлэг цацагдаж эхэллээ

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл байгууллагын Монгол дахь ажлын алба, Шинжлэх Ухаан технологи, инновацийн хорооноос санаачлан гадаад, дотоодын судлаач, докторуудын судалгааны ажлыг холбох, судалгааны ажлыг нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой Uniteach Mongolia цуврал нэвтрүүлгийг эхлүүллээ.
2021-2022 оны хугацаанд нийтдээ 50 дугаарыг эхний үе шатанд хийж 100 судлаачийн судалгааны бүтээлийг нэгтгэсэн санал дүгнэлт зөвлөмж гаргахаар төлөвлөөд байна.
Нэвтрүүлэг 7 хоног бүрийн бүтэн сайн өдөр 16 цагт Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн албан ёсны пэйж хуудсаар шууд лайв хэлбэрээр тогтмол цацагдан хүрэх болно.

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …