БНЭУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2021-2022 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан онлайнаар бүртгүүлээрэй. Хөтөлбөр 04 дүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайт, Монгол Улсад суугаа Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны reception.ulaan@mea.gov.in руу и-мэйл бичих эсвэл 70132248 утсаар авах юм.   

Санал болгох мэдээ

Монгол сурагчид олон улсын химийн олимпиадаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Саудын Арабын Хаант улсын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол …