Суурь өвчингүй, тамхи татдаггүй залуу хүмүүсийн биеийн байдал ч хүндэрч байна

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Болор-Эрдэнэ өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн цагт цахимаар холбогдож, халдварын улаан бүсийн нөхцөл байдлаас танилцууллаа. Тэрээр ” Халдварын тоо ихэсэж хүнд өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмч нарын нөөц дутагдаж байна. Манай тасаг яг одоо найман хүч эмчилж байсан. Өчигдөр 10 хүн байснаас хоёр нь нас барлаа. Өндөр настай, дархлаа нь сул хүмүүсийн биеийн байдал хүндрэх нь их. Өвчтөн хоёр уушгины хатгалгаатай үед биеийн байдал маш хүнд болж байна. Гэхдээ ямар нэгэн суурь өвчингүй, тамхи татдаггүй залуу хүн ч хүндэрсэн тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, хувь хүний дархлааны тогтолцоотой холбоотой тул яг ийм өвчинтэй хүн хүндрэнэ гэж хэлж болохгүй. Тиймээс иргэд хорио цээрийн хугацаанд гэр гэртээ байж, дэглэмээ барих нь туйлын чухал. Хэрэв иргэнд халдварын шинж тэмдэг илэрсэн л бол шууд эмнэлгийн байгууллагад хандах ёстой” гэлээ.

Дараах шинж тэмдгийн аль нэг илэрвэл та эмчид яаралтай хандана уу.

  • Биеийн халуун 38 хэмээс дээш халуурах;
  • Ханиалгах, ханиалгалт нэмэгдэж байнгын болох;
  • Биеийн бага зэргийн ачаалалд амьсгаадах (босож явах гэх мэт өдөр тутмын хийдэг зүйлийг хийхэд);
  • Ядарч сульдах;
  • Олон удаа бөөлжих, суулгах;
  • Тайван үед амьсгаадах, цээж давчдах;
  • Цээжээр хөндүүр оргих, байнга өвдөх;
  • Унтаарах;
  • Уруул, хумс, хурууны үзүүр хөхрөх.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …