Б.Ууганбаяр: Улаанбаатарт 654, орон нутагт 88 халдварын тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.15/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10666 хүнд шинжилгээ хийхэд 742 хүнд коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 18565 болсон байна.

Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10,638 боллоо.

Харамсалтай нь сүүлийн 24 цагт хоёр иргэн нас барлаа. Нас барсан иргэд нь 69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй хүмүүс байна.

Мөн бусад шалтгаант нас баралт нэг бүртгэгдлээ. Коронавирусийн халдвар авсан хүн бөөрний архаг дутагдлын хүнд хэлбэрээс болж нас барлаа.

Шинээр илэрсэн тохиолдлын 654 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 88 тохиолдол бүртгэгдсэн байна. Гэрийн ойрын хавьтлуудад батлагдсан байна. Сүүлийн үед батлагдаж байгаа тохиолдлын 45-аас дээс хувь нь гэрийн ойрын хавьтал байна. Мөн олноороо уулзсан хүмүүсээс халдвар их илэрч байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэгт нийтдээ 2978 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2071, хүндэвтэр 689, хүнд 173, маш хүнд 45 хүн байна.​​​​​”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах …