Хилэнцийнхэн өсөн дээшилнэ

Хилэнцийнхэн ордныхонд өнөөдөр аз тохионо – Өглөө.мн

Хонь

Хонины ордныхон сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Уйлах, инээх нь амархан. Өнөөдөр таны эргэн тойронд байгаа хүмүүс нь хамгийн ойрын хүмүүс байна. Тэд таны тайван бус сэтгэл санааг тэсвэрлэхэд амаргүй байх болно. Сэтгэл хөдлөлөө хамгийн тохиромжгүй мөчид бүү гарга.

Үхэр

Өөрийгөө татаж авбал зохистой зуршлуудаасаа сал. Хүчтэй сэтгэл хөдлөл нь таны зэвсэг болж, саад бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрэхэд тусална. Үхрийн ордныхон асуудалд, ялангуяа санхүүгийн асуудалд илүү анхааралтай хандах хэрэгтэй.

Ихэр

Алдаа гаргах магадлалтай. Зарим асуудлыг шийдвэрлэхэд хангалттай мэдээлэл байхгүй байж магадгүй юм. Нэр хүнд, хэтэвчээ хамгаалахын тулд энэ ордныхон чадамжаасаа гадуур зүйлийг хийх ёсгүй. Энгийн зүйл дээр ч буруу тал руугаа явах эрсдэлтэй! Маргаантай асуудлаар мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөхөө бүү март.

Мэлхий

Ямар нэгэн чухал шийдвэр гаргахгүй байх нь дээр. Чухал алхам хийх ёсгүй өдөр юм.Та өөрийгөө төөрөлдүүлж, хүсэл мөрөөдөлтэй байх чадвараа гээнэ. Тийм ч учраас зарим нэг санаа гайхалтай мэт санагдаж байсан ч нэн даруй бүү хэрэгжүүл. Хоёр өдөр хүлээх нь дээр юм.

Арслан

Өдрийн хоёр дахь хагаст нэлээд сайн байна. Амьдралаа аюулгүй байлгаж, чухал шийдвэрүүдийг илүү сайн цаг үе иртэл үлдээ. Харилцаагаа хадгалахад бүх хүчээ гаргах хэрэгтэй. Бусдад дэмжлэг үзүүлэх, хэн нэгэнтэй эвлэрэх, үлгэр жишээ болох нь чухал.

Охин

Хуучин танилууд танд хэрэгтэй болно. Залуу үе таныг дуурайх тул биеэ зөв авч явахыг хичээ. Олон хүмүүстэй уулзаж учрах боломжтой болно. Тэдний дундаас найдвартай найзууд, магадгүй ирээдүйн ханиа олно. Найз нөхдийнхөө саналыг анхааралтай ажиглаарай.

Жинлүүр

Болзоонд уригдана. Энэ нь таны харилцаанд хэр чухал зүйл болохыг сайн бодоорой. Амьдралын хэв маягаа тодорхой болго. Амьсгалын тогтолцоондоо анхаарал тавь. Харшлын өвчнөөс сэргийл. Зарим эмчилгээ хийлгэх шаардлагатай болно.

Хилэнц

Таны амьдралд сөрөг нөлөө үзүүлэх муу зуршлаа хаях цаг болжээ. Өвдөх нь тамхины хэт их хэрэглээг илтгэнэ. Өнөөдөр ажил мэргэжилдээ дээшээ өгсөх болно. Та дарга нарын өмнө өөрийгөө харуулж, ажил дээрээ зөв байр суурь олж авах боломжтой болно.

Нум

Айж байгаа зүйлээ шууд барьж ав. Үр дүн нь зөвхөн таныг төдийгүй бүх хүнийг баярлуулах болно. Өөрчлөлт, шинэ зүйлээс бүү ай. Хол явах ажилтай болвол татгалзах хэрэггүй. Учир нь энэ нь танд мартагдахгүй туршлага болно.

Матар

Чухал ажилд урьдчилан бэлтгэх хэрэгтэй. Таны сэтгэл татам байдал нэмэгдэнэ. Ажлаа солихоор шийдсэн бол өмнөх туршлагаа давуулсан эсэхээ шалгаарай. Бодол санаагаа ойр дотнын хүмүүс, анд нөхдөдөө бүү тулга. Тэдэнд туслахаас зайлсхийх хэрэггүй гэж од гарагс зөвлөж байна.

Хумх

Хувийн болон ажлын цагаа зохицуул. Идэвхтэй байж, хүч чадлаа бүрэн гарга. Ажил, гэртээ та хүссэн, хүсээгүй удаан ажиллахаас өөр аргагүй болно. Төлөвлөлт зөв бол ямар ч ажлыг хийхэд амжилт гаргах болно.

Загас

Санхүүдээ хамаг анхаарлаа хандуулах болно. Энэ өдөр та хөрөнгө оруулалт зэрэг санхүүгийн төлөвлөгөө, ажлаа сайн бодож, боловсруул. Мөнгө цуглуулах шаардлагатай бол одоо эхэл. Хүссэн үр дүндээ хүрэхгүй байж болох ч алдаа эндэгдэлгүй байх болно.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.