“Гэрээсээ Гэрэлтье” үндэсний цахим аян эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар “ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” үндэсний цахим аяныг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд улс орон даяар зохион байгуулахаар эхлүүлээд байна.

“ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” үндэсний цахим аян нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хорио цээрийн хугацаанд өрх гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ардын өв уламжлалыг сурталчлах замаар хүүхдүүдээ эерэг, зөв аргаар өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлээрээ аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бусдыгаа зөв дадал зуршилд уриалах, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус аяныг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд болон залуучуудын хөгжлийн 35 төвүүдээр дамжуулан зохион байгуулна.

“ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” үндэсний цахим аяны хүрээнд оюутан залуучуудад зориулсан хувь хүний хөгжлийн талаар “Гэрээсээ хөгжье” подкаст 2021.04.14-2021.04.24-ийг хүртэл өдөр бүр 14:00 цагаас та бүхэнд хүрэх болно.

“ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” цахим аяны хүрээнд Монголын өрх гэр бүл рүү чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Үүнд:

?Монгол Ардын үлгэрээр дамжуулан хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх, Гэр бүлийн уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Үлгэрч гэр бүл” цахим уралдаан зохион байгуулах

?Мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран “Цахим сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ”-г үнэ төлбөргүй зохион байгуулах

?Мэргэжлийн хуульчидтай хамтран “Цахим хуульзүйн зөвлөгөө, үйлчилгээ”-г үнэ төлбөргүй зохион байгуулах

?хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, гэр бүлийн уур амьсгалыг сайжруулах зорилготой “Нэг гэр бүл-Нэг дурсамж” нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах

?Оюутан залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн “Гэрээсээ хөгжье” цахим цуврал подкаст зохион байгуулах

?Залуу гэр бүлийн санхүү болон нөхөн үржихүйн харилцааг дэмжихэд чиглэсэн “Clubhouse”-д олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …