Ж.Байгалмаа: Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаарна

Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны өдрийг хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Тэгвэл хатуу хөл хорионы үр дүн хэзээнээс гарч, халдварын тохиолдол буурах талаар  ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа“Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна. Эхний ээлжид 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна. Хөл хорио тогтоосноос хойш өвчлөл саардаг. Өнөөдөр 800 гаруй тохиолдол батлагдаад байгаа нь нууц үеийн хугацаагаар тооцвол 4-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүс юм. Тэгэхээр хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна.

Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаарна. Бид тодорхой хэмжээний тооцооллыг хийгээд явж байгаа. Тухайлбал, 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалт 70 хувьтай байх юм бол халдварын явц ямар байхыг хараад үзвэл өдөрт бүртгэгдэх халдварын тоо ялимгүй буурч харагдаж байна. Ингээд цаашдаа буюу хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байгаа.

28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлж, дархлаа тогтоц 70 хувьд хүрвэл ойролцоогоор долдугаар сарын эхэн гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10-аас доош гарах тооцоолол хийгээд байна.Гэхдээ өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгаа тохиолдол тооцоолол дагаад өөрчлөгдөөд явна”гэлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …