Хүйтний хөндий-Арвайхээрийн замын их засварыг энэ сард эхлүүлнэ

 Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын их засварын ажлыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр болов. Энэ нь баруун аймгууд руу явах гол чиглэлийн авто замын сүлжээний нэг хэсэг юм. 

Монгол Улсын Засгийн газар, АХБ хооронд 2019 оны 9 дүгээр сарын 13-нд байгуулсан МОН-3786 зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварын ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийн үйл ажиллагааг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Гүйцэтгэгчээр “Эйч кэй би интернэйшнл холдинг” ХХК шалгарч зам барилгын ажлын гүйцэтгэх 13.97 сая ам.долларын өртөг бүхий гэрээг энэ оны 3 дугаар сарын 31-нд байгуулжээ. Зам барилгын ажлыг 24 сар гүйцэтгэж ашиглалтад оруулах юм.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …