Ц. Намуунцэцэг “Токио-2020” олимпийн эрх авлаа

Казахстаны Алматы хотноо чөлөөт бөхийн  “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн өнөөдөр /2021.04.10/ эхэллээ.

Олимпын эрхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпын наадмын гурав дахь, Алматыгаас анхны эрхийг авчирлаа.

Тэрбээр Энэтхэгийн Сеема, БНСУ-ын Чёон Ми Ран, Узбекистаны Даулетбик Якшимуратоваг илүүрхэн ялснаар сүүлийн барилдааны үр дүн хамааралгүйгээр олимпын эрхээ авав. Ц.Намуунцэцэг сүүлийн тойргийн барилдаанаа дэлхийн хошой аварга Японы алдарт Юи Сүсакитай хийнэ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …