“БРАТАН” олон ангит уран сайхны кино залуусыг байлдан дагуулж байна

“Abrahams creative division”, “Событ фильм”, “Titans Pictures”, “HOMEMEDIA”, “OMNI”  байгууллагуудын хамтын бүтээл “БРАТАН” олон ангит уран сайхны кино  гуравдугаар сарын 30-наас эхлэн бүх IPTV-ээр  цацагдаж эхэлсэн билээ.

“БРАТАН” олон ангит уран сайхны энэ хаврын хамгийн анхны  нээлтээ хийсэн  кино  юм.

Тэгвэл “БРАТАН” олон ангит уран сайхны кино нь нээлтээ хийгээд удаагүй байгаа ч залуусын сонирхлыг  ихэд татаж байгаа төдийгүй үзэгчдийн тоогоор тэргүүлж байгаа аж.

“БРАТАН” олон ангит уран сайхны кинонд Монголын бүх Репперүүд нэгдэж тоглосон бөгөөд жинхэнэ орчин цагийн гангстер амьдралын өнгө төрхийг бүх талаас нь харуулж чадсан кино юм.

“БРАТАН” олон ангит уран сайхны киноны зураг авалт зургаан сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд уг бүтээлд нийт 700 гаруй уран бүтээлчид ажиллажээ.

Тус кино нь нийт  хоёр бүлэгтэй  бөгөөд  нэгдүгээр бүлэг нийт 4-анги, хоёрдугаар бүлэг нь 3-ангиас бүрджээ.

Одоогийн байдлаар “БРАТАН” олон ангит уран сайхны  нэгдүгээр бүлгийн хоёр анги үзэгчдийн хүртээл болоод байна.  “БРАТАН” олон ангит уран сайхны  киног  үзэхийг сонирхож буй  үзэгчид бүх IPTV-ээр хүлээн авч  үзэх боломжтой.

“БРАТАН” олон ангит уран сайхны  киноны  шинэ анги долоо хоног бүрийн Мягмар гаригт бүх IPTV-үүдэд орж байгаа гэдгийг  кино багийнхан мэдээллээ.

Санал болгох мэдээ

Олон улсын дүрслэх урлагийн биеннальд А. Очирболд Монгол Улсаа төлөөлөн оролцоно

60 дахь удаагийн олон улсын дүрслэх урлагийн Венецийн Биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, …