Б.Ууганбаяр: Улаанбаатарт 451, орон нутагт 102 хүнээс “covid-19” халдвар илэрлээ

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.08/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,116 шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,780 болж байна.

Шинээр бүртгэгдсэн 554 тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод, 102 нь орон нутагт бүртгэгдлээ. Харин нэг тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн байна.

Харамсалтай нь сүүлийн нэг өдрийн хугацаанд “COVID-19”-ийн халдварын улмаас нэг иргэн нас барж, нийт нас баралт 18 болоод байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан 2637 өвчтөн эмнэлэгт хэвтэн болон гэрээр эмчлүүлж байгаагаас хөнгөн хэлбэрээр өвчилсөн – 2176, хүндэвтэр – 373, хүнд – 74, маш хүнд -14 хүн байна”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …