М.Оюунчимэг: ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг та өөрөө хариуцлага хүлээж огцрох нөхцөл байдал үүссэн байна

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн /2021.04.06/ хуралдаанаар хугацаат цэргийн алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлыг нээлттэй хэлэлцэж байна.

Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод албан дүрмээр зохион байгуулагддаг. Үүнд цэргийн албан хаагчдын ёс зүй хэм хэмжээг заасан байдаг. 100 хувийн хангалттай байхаас бид 66 хувийн хангалттай байна. Энэ бүхнийг цэгцлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй. Зэвсэгт хүчин өнгөрсөн 100 жилийн хугацаанд ёс зүйтэй ажилласаар ирсэн. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Сэтгэл зүйчийн хувьд цэргийн анги байгууллагууд дээр нэг хүн байгаа. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Бусад нь тодорхой хэмжээний сургалт төгссөн хүмүүс байдаг” гэлээ.

Харин Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг үг хэлсний дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчинд болсон энэ харамсалтай хэрэг үнэхээр нийгмийг цочроосон. Олон асуудал яримаар байна. ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзоригийн хариултыг сонслоо. Хууль эрх зүй, хангамж, орон тоо нь болохгүй, дэмжлэг байхгүйн улмаас хүн амины хэрэг, цэрэг дэглэлт гараад байгаа юм биш. Энэ бол шат шатанд хариуцлага яаж суларсныг, ажлаа яаж хариуцаж хийдгийн илрэл гэж үзэх үндэстэй. Цэргийг хариуцдаг албан тушаалтнууд жанжин штабаас эхлээд маш олон шат дараалал байгаа. Жанжин штаб цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж байна. Батлан хамгаалах яам бодлогоор хангаж байна. Энэ бол хүнтэйгээ ажиллаж чадахгүй, сэтгэл дутаж байгаагийн илрэл. Түүнээс биш нийгмийн эмзэг давхаргаас янз бүрийн хүүхдүүд хүрч ирээд тэрийг нь бид хүмүүжүүлж дийлэхгүй болоод байгаа юм биш” гэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Зэвсэгт хүчний жанжин штаб энэ асуудалд бүр дөжирсөн байна. Нэгдсэн тоо байхгүй, бүх хэлж байгаа тоо нь хоорондоо зөрж байна. Хариуцлага алдсан салаан захирагчийг халалгүй зөвхөн цалингийн арга хэмжээ аваад өнгөрсөн байна. Д.Ганзориг дарга та өөрөө хариуцлага хүлээж огцрох нөхцөл байдал үүссэн байна” гэлээ.

Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. Хар хүн says

    Сайханбаяр зэрэгцэж сууж байгаад мурив гэж. Уул нь та хоёр их сайхан хамтран ажиллаж байсан юмсан. Улс төрөө гэж, Сайхнаа генерал арай ч дээ. Сэтгэл зүйч, хуульч ангиудад хэрэгтэй. Цэргийн цагдаагийн салбар хүчирхэг байх хэрэгтэй. Ганзориг зөв л юм ярьсан. Сэтгэл зүйч Чанартай нь хэрэгтэй шүү. Сайхнаа генералын охин шиг ажлаа хийдэггүй сэтгэл зүйч хэрэггүй.

  2. УИХ says

    Энд сууж байгаа УИХ гишүүдээс хүүхдээ цэрэгт явуулсан хүн байна уу

    1. Etseg says

      Tun haramsaltai. Ene gen ganzorigiig hamt ajillaj baigaa hinii nootsiin dargatai ni tsug ajlaas ni cholool.yamar ch gemshij bga shinj alga

  3. Anonymous says

    Энэ УИХ -н гишүүдтэй хэн хариуцлага тооцох вэ. Жишээ нь Оюунчимэг. . .

Reply To УИХ
Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.